Засгийн газрын санхүүжилтийг сунгах тухай хуулийн төслийг Конгресс баталжээ
3 сарын 1. 16:010

АНУ-ын засгийн газрын санхүүжилтийг түр хугацаагаар сунгах тухай хуулийн төслийг Конгрессын хоёр танхим пүрэв гарагт баталж, Ерөнхийлөгч Жо Байденд илгээлээ.

Засгийн газрын зарим агентлагийг дахин нэг долоо хоног буюу гуравдугаар сарын 8-ныг хүртэл, бусад агентлагийг гуравдугаар сарын 22 хүртэл санхүүжүүлэхийг Сенатын танхимын гишүүд 77:13 гэсэн саналын харьцаагаар дэмжжээ.

Мөн Төлөөлөгчдийн танхим пүрэв гаргийн өглөө уг хуулийн төслийг 320:99 гэсэн саналын харьцаагаар баталсан байна. Ерөнхийлөгчийн хувьд уг хуульд гарын үсэг зурна гэдгээ өмнө нь мэдэгдсэн билээ.

Сенат дахь олонхын бүлгийн дарга Чак Шумер хэлэхдээ, засгийн газрын үйл ажиллагаа баасан гарагт зогсохгүй болсон гэдгийг Америкийн ард түмэнд дуулгахад таатай байна гэв. Конгресс дахь намын бүлгүүдийн удирдагчид засгийн газрыг санхүүжүүлэх асуудлаар тохиролцоонд хүрснээ лхагва гаргийн орой зарласан юм.

Санхүүжилтийн тухай 12 хуулийн төслөөс зургааг нь ирэх долоо хоног дуусахаас өмнө батлах шаардлагатай бөгөөд үүний дараа хууль тогтоогчид есдүгээр сар хүртэл засгийн газрыг бүрэн санхүүжүүлэхийн тулд үлдсэн зургаан хуулийн төслийг хоёр долоо хоногийн дотор батлах ёстой.


Эх сурвалж: CBS /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Япон, Европын холбоо эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх талаар хамтарсан мэдэгдэл гаргана
02024-5-1 0:53
Иенийн ханшийн уналт Японы бизнест нөлөөлж байна
02024-4-30 9:49
Италийн Ерөнхий сайд Ж.Мелони Европын парламентын сонгуульд өрсөлдөнө
02024-4-30 9:36
Хиймэл оюун ухааны өсөлттэй холбоотойгоор ураны үнэ нэг жилийн дотор 70 хувиар өсжээ
02024-4-30 8:14
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26