Л.Месси ФИФА-гийн оны шилдэг хөлбөмбөгчөөр шалгарлаа
1 сарын 16. 11:450

Олон улсын хөл бөмбөгийн холбооноос /ФИФА/ оны шилдэг хөлбөмбөгчдийг шалгаруулдаг “Best FIFA Football Awards” шагнал гардуулах ёслол Лондон хотноо даваа гарагт боллоо.

“Интер Майами” клубийн тоглогч, супер од Лионель Месси ФИФА-гийн оны шилдэг эрэгтэй хөлбөмбөгчөөр, “Барселона” клубийн Айтана Бонмати ФИФА-гийн оны шилдэг эмэгтэй хөлбөмбөгчөөр тус тус шалгарчээ.

Харин “Манчестер Сити” клубийн испани дасгалжуулагч Пеп Гуардиола 2023 оны шилдэг эрэгтэй дасгалжуулагчийн шагналыг хүртсэн бол шилдэг эмэгтэй дасгалжуулагчаар Английн эмэгтэйчүүдийн шигшээ багийн нидерланд дасгалжуулагч Сарина Вигман шалгарсан байна.

2023 оны шилдэг эрэгтэй хаалгачийн шагналыг “Манчестер Сити” клубийн бразил хаалгач Эдерсон хүртлээ. Харин ФИФА-гийн өнгөрсөн оны шилдэг эмэгтэй хаалгач, Английн хөлбөмбөгчин Мэри Эрпс дахин шилдгээр шалгарлаа.

ФИФА-гийн 2023 оны шилдэг 11 эрэгтэй тоглогчийн жагсаалтад Тибо Куртуа (Реал Мадрид, Бельги), Рубен Диас (Манчестер Сити, Португал), Жон Стоунз (Манчестер Сити, Англи), Кайл Уолкер (Манчестер Сити, Англи), Жуд Беллингем (Боруссия Дортмунд/Реал Мадрид, Англи), Кевин Де Брюйне (Манчестер Сити, Бельги), Бернардо Силва (Манчестер Сити, Португал), Эрлинг Хааланд (Манчестер Сити, Норвеги), Килиан Мбаппе (Парис Сен-Жермен, Франц), Лионель Месси (Пари Сен-Жермен/Интер Майами, Аргентин), Винисиус (Реал Мадрид, Бразил) нар багтжээ.

Харин Мэри Эрпс (Манчестер Юнайтед, Англи), Люси Бронза (Барселона, Англи), Ольга Кармона (Реал Мадрид, Испани), Алекс Гринвуд (Манчестер Сити, Англи), Айтана Бонмати (Барселона, Испани), Элла Тун (Манчестер Юнайтед, Англи) ), Кира Уолш (Барселона, Англи), Лорен Жеймс (Челси, Англи), Сэм Керр (Челси, Австрали), Алекс Морган (Сан-Диего Уэйв, АНУ), Алессиа Руссо (Манчестер Юнайтед/Арсенал, Англи) нар шилдэг 11 эмэгтэй тоглогчдын тоонд багтлаа.

Ёслолын үйл ажиллагааны үеэр хөл бөмбөгийн домогт тамирчид болох Германы Франц Беккенбауэр, Английн Бобби Чарльтон, Бразилын Марио Загалло нарын дурсгалыг хүндэтгэв.

Оны шилдэг гоолын шагнал болох Пушкашийн нэрэмжит шагналыг “Ботафого” клубийн хагас хамгаалагч асан, Бразилын хөлбөмбөгч Гильерме Мадруга хүртлээ. Харин багийнхаа тоглолтыг үзэж байхдаа хүүхдээ угжаар хооллож байгаа нь олны анхаарлыг татсан, Аргентины хөл бөмбөгийн “Колон” клубийн хөгжөөн дэмжигч Хюго Мигель Инигес 2023 оны шилдэг хөгжөөн дэмжигчийн шагналыг хүртжээ.


Эх сурвалж: Anadolu /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47