Катарын хөлбөмбөгчид Азийн цомын финалд шалгарлаа
2 сарын 8. 11:060

Энэ удаагийн Азийн цомын тэмцээнийг зохион байгуулагч улс болох Катарын шигшээ баг хагас шигшээ тоглолтод Ираны багийг ялснаар /3:2/ финалд шалгарлаа.

Маш ширүүн өрсөлдөөн дунд өрнөсөн уг тоглолтын 4 дэх минутанд Ираны багийн тоглогч Сердар Азмун Катарын хаалганд бөмбөгийг оруулав. Удалгүй 17 дахь минутад Катарын шигшээ багийн Жасер Габер Абдулсаллам хариу гоолыг хийлээ. Нэгдүгээр үеийн төгсгөлд буюу тоглолтын 43 дахь минутанд Акрам Афиф техник сайтай, оновчтой цохилтыг хийж гоолдсоноор Катарын баг 2:1-ээр давамгайлж эхлэв.

Хоёрдугаар үе эхлээд төдий удалгүй тоглолтын 51 дэх минутанд Ираны багийн ахлагч Алиреза Яханбакш торгуулийн цохилтыг амжилттай гүйцэтгэснээр тооны харьцааг тэнцүүлж чадлаа. Харин хоёрдугаар үе дуусахаас 7 минутын өмнө Катарын багийн Али Алмоез гоолдсоноор тооны харьцааг 3:2 болгосон юм.

Хэдийгээр нэмэлт цаг хангалттай байсан боловч Ираны хөлбөмбөгчид боломжийг ашиглаж чадсангүй. Үүний сацуу Катарын баг тооны харьцааг улам холдуулах хоёр сайхан боломжийг алдлаа.

Одоо 10-ны өдөр болох шувтаргын тоглолтод Катарын шигшээ баг финалд анх удаа шалгарсан Иорданы хөлбөмбөгчидтэй Азийн цомын тэмцээний аваргын төлөө өрсөлдөнө.

Ташрамд дурдахад, Катарын хөлбөмбөгчид 2019 онд тус тэмцээний аваргаар шалгарч байсан юм.


Эх сурвалж: Кабар /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03
Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг Дубайд үзүүлнэ
12024-5-1 16:01
“Тесла” хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулна
02024-5-1 15:58
Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгджээ
02024-5-1 15:55
Португалын засгийн газар колоничлолын нөхөн төлбөр төлөхөөс татгалзжээ
02024-5-1 15:48
“Самсунг Электроникс” компанийн орлого өсжээ
02024-5-1 15:43
Google дэлхийн хамгийн том медиа групп News Corp-той урт хугацааны гэрээ байгуулжээ
02024-5-1 8:41