Тариаланчид Берлин хотын төвд жагсжээ
1 сарын 16. 11:340

Газар тариалангийн татварыг нэмэгдүүлэх төлөвлөгөөг бүрмөсөн хүчингүй болгохыг шаардаж байгаа Германы тариаланчдын эсэргүүцлийн жагсаал өчигдөр Берлин хотын алдарт Бранденбургийн хаалганы эргэн тойронд болж замын хөдөлгөөнийг тасалдуулжээ.

Тус хотод болсон эсэргүүцлийн жагсаалд 10 мянга орчим тариаланч, 5 мянган трактор, ачааны машин оролцсон бол Герман даяар олон хүн жагсаалд оролцсон байна.

Даваа гаргийн жагсаал нь долоо хоног гаруй үргэлжилсэн тариаланчдын эсэргүүцлийн оргил боллоо. Тариаланчид Германы хурдны замуудыг хааж, мөн хотуудын доторх гол замуудыг хаажээ.

Энэхүү маргааны гол асуудал бол 70 гаруй жил мөрдөж ирсэн хөдөө аж ахуйн дизель түлшний татварыг Засгийн газраас үе шаттайгаар бууруулах төлөвлөгөө юм. Эрх баригчид энэ татаасыг бүрмөсөн цуцлахаар анх төлөвлөж байснаасаа татгалзаж аажмаар бууруулна гэж мэдэгдсэн билээ.

Үүнээс гадна тариаланчдын авто тээврийн хэрэгслийн албан татварыг чөлөөлөх болон шинэ тээврийн хэрэгсэлд үзүүлэх татварын хөнгөлөлтийг засгийн газар хэвээр үлдээхээр болсон юм.

Германы ачааны машины жолооч, тээвэр зуучид ч энэ жагсаалыг дэмжиж байгаа аж.


Эх сурвалж: DW /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
“Xpeng” компани анхны нисдэг машинаа 2026 онд худалдаанд гаргана
02024-5-20 20:32
Алтны үнийн дээд үзүүлэлт шинэчлэгдсээр байна
02024-5-20 20:27
Ираны сайд нарын танхимаас мэдэгдэл гаргажээ
02024-5-20 19:16
Александр Усик Тайсон Фьюриг ялж, үнэмлэхүй аварга боллоо
02024-5-20 15:11
“New Shepard” хөлгийг хөөргөжээ
02024-5-20 13:51
Э.Холанд Премьер Лигийн “Алтан шаахай”-г хүртлээ
02024-5-20 13:37
"Формула-1"-ийн долоо дахь гараанд М.Ферстаппен түрүүлжээ
02024-5-20 13:30
Ираны Ерөнхийлөгчийн сууж явсан нисдэг тэрэг осолджээ
02024-5-20 13:23
Тайванийн засаг захиргааны тэргүүн Лай Чиндэ тангараг өргөжээ
02024-5-20 13:00
Польш улс ОХУ, Беларусьтай хиллэдэг зүүн хилээ бэхжүүлэхийн тулд 2.5 тэрбум ам.доллар зарцуулна
02024-5-20 8:44