Өмнөд Солонгосын жижиг бизнес эрхлэгчдэд зээлийн өршөөл үзүүлнэ
1 сарын 8. 13:260

"COVID-19” цар тахлын улмаас хугацаа нь хэтэрсэн жижиг бизнес эрхлэгчид, эмзэг бүлгийнхний зээлийн төлбөрийг өршөөх асуудлыг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн засаг захиргаа хэлэлцэж байна гэж албаны хүн өнөөдөр мэдээлжээ.

Иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, эдийн засгийг сэргээхийн тулд Засгийн газраас хэрэгжүүлж буй олон арга хэмжээний хүрээнд энэхүү "зээлийн өршөөл"-ийг хоёрдугаар сарын 10-нд тохиох сар шинийн баяраас өмнө үзүүлэх төлөвтэй байна.

"COVID-19”-ийн нөлөөгөөр эргэн төлөлт нь хойшлогдсон зээлүүдийн бүртгэлийг устгах боломжийг бид судалж байна. Бид энэ асуудлыг санхүүгийн хүрээнийхэнтэй хэлэлцэж байна, хэрэв бид хэлэлцээг амжилттай дуусгаж чадвал эл асуудлыг сар шинийн баяраас өмнө шуурхай шийдэх боломжтой" гэж Ерөнхийлөгчийн засаг захиргааны төлөөлөгч хэлжээ.

Солонгосын Зээлийн мэдээллийн алба нь гурав ба түүнээс дээш сараар хугацаа хэтэрсэн зээлийн бүртгэлийг хөтөлж, санхүүгийн байгууллага, зээлжих зэрэглэлийн агентлагуудад шилжүүлдэг тул зээлээ бүрэн төлсний дараа ч гэсэн иргэд дахин зээл авах эсвэл зээлийн карт ашиглах боломж нь хязгаарлагдаж болзошгүй байдаг ажээ.

Үүнээс гадна, төрийн албан хаагчдын ёсзүйг сайжруулах арга хэмжээний хүрээнд бага зэргийн алдаа гаргасан төрийн албан хаагчдад ногдуулсан сахилгын шийтгэлийн бүртгэлийг устгах асуудлыг Засгийн газар хэлэлцэж байгаа аж.

Гэхдээ энэ арга хэмжээг төрийн өндөр албан тушаалтнууд эсвэл хорих ял эдэлж буй улстөрчдөд үзүүлдэг ерөнхийлөгчийн өршөөлтэй андуурч болохгүй гэдгийг албаны хүн онцлоод, ийм уучлал үзүүлэх талаар "одоогоор ямарваа шийдвэрт хүрээгүй байна" гэж мэдэгджээ.


Эх сурвалж: Yonhap /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
OpenAI компанийн удирдах түвшний хоёр албан тушаалтан нэгэн зэрэг огцоржээ
02024-5-7 8:56
Египетэд болсон Газын асуудлаарх хэлэлцээ өндөрлөжээ
02024-5-6 16:13
Ши Жиньпин Европын орнуудад айлчилна
02024-5-6 16:11
Садик Хан Лондон хотын даргаар гурав дахь удаагаа сонгогдов
02024-5-6 15:38
Н.Пелоси, М.Блүүмберг, жүжигчин Мишель Йео нарыг Америкийн хамгийн хүндтэй одонгоор шагнав
02024-5-6 15:35
Европын холбоо, Япон 2026 оноос эхлэн сансар судлалын салбарт хамтарсан төслүүдийг хэрэгжүүлнэ
02024-5-6 14:00
Макрон, Кишида нар хиймэл оюун ухааны олон улсын байгууллага байгуулах асуудлыг хэлэлцжээ
02024-5-6 9:58
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10