Энэтхэгийн улаан буудайн үнэ сүүлийн 6 сарын хугацаан дахь хамгийн өндөр үнэд хүрчээ
2023, 8 сарын 9. 16:480

Мягмар гарагт Энэтхэгийн улаан буудайн үнэ сүүлийн 6 сарын хугацаан дахь хамгийн өндөр үнэд хүрчээ. Үнийн өсөлт нь нийлүүлэлт хязгаарлагдаж, эрэлт нэмэгдсэнтэй холбоотой юм. Улмаар Ройтерс агентлагаас мэдээлснээр улаан буудайн үнэ ийн өссөн нь Энэтхэгийн эрх баригчдыг импортын татвараа бууруулахад хүргэж магадгүй гэсэн байна.

Энэтхэгийн засгийн газар хийгээд төв банкнаас инфляцын өсөлттэй тэмцэхээр хичээн ажиллаж буй энэ үед улаан буудайн үнэ ийн өсөх нь инфляцыг ахин хөөрөгдөж болзошгүй юм.

Үйл явдлын хүрээнд Мумбай хот дахь дилерүүдийн хэлж байгаагаар Энэтхэгийн засгийн газар улаан буудайн хомсдол нүүрлэхээс өмнө нөөцөө суллах хэрэгтэй гэнэ. Улмаар Ройтерс агентлагаас мэдээлснээр одоогоор тус улсын засгийн газрын улаан буудайн нөөц нийт 28.3 сая метр тонн байгаа гэжээ. Энэ нь өнгөрөгч оны мөн үетэй харьцуулахад 1.7 сая метр тонноор их үзүүлэлт юм.


Эх сурвалж: The Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ОУВС: Хятадын эсрэг худалдааны хязгаарлалт нь дэлхийн ДНБ-ийг долоон хувиар бууруулж болзошгүй
02024-5-8 1:35
Япон компаниуд хамтран дэлхийн анхны 6G төхөөрөмжийг бүтээжээ
02024-5-7 20:20
“Амазон” компани Сингапурт 9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна
02024-5-7 18:51
Владимир Путин ОХУ-ын төрийн тэргүүний тангараг өргөлөө
02024-5-7 18:40
Пулицерийн шагналын эзэд тодорчээ
02024-5-7 15:07
Аргентины нэрт дасгалжуулагч С.Менотти таалал төгсжээ
02024-5-7 13:46
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Францад айлчилж байна
02024-5-7 12:09
Израилын арми Рафахт цохилт өгч эхэлжээ
02024-5-7 12:05
OpenAI компанийн удирдах түвшний хоёр албан тушаалтан нэгэн зэрэг огцоржээ
02024-5-7 8:56
Египетэд болсон Газын асуудлаарх хэлэлцээ өндөрлөжээ
02024-5-6 16:13