АНУ: Энэ жилийн “Cyber ​​​​Monday”-н цахим худалдааны борлуулалт дээд амжилт тогтоожээ
2023, 11 сарын 29. 8:210

Орон нутгийн цагаар энэ сарын 23-ны өдөр тохиосон Талархлын баярын эргэн тойронд өрнөсөн хямдралтай худалдааны үеэр АНУ-ын цахим худалдааны борлуулалт түүхэн дээд хэмжээндээ хүрчээ.

Reuters болон Bloomberg News зэрэг томоохон мэдээллийн агентлагуудын орон нутгийн цагаар 28-ны өдөр мэдээлснээр, Adobe компанийн маркетингийн мэдээллийн шинжилгээний Adobe Analytics АНУ-ын цахим худалдааны борлуулалт Талархлын баярын (11-р сарын 4 дэх пүрэв гараг) дараах даваа гараг буюу “Cyber Monday”-аар (27-ны өдөр) өндөр өсөлттэй гарсан талаар мэдээлсэн байна. Тодруулбал мөн өдрийн цахим худалдааны борлуулалт 12.4 тэрбум ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 9.6 хувиар өссөн үзүүлэлт болжээ.

Энэ нь "Cyber Monday"-ийн түүхэн дэх хамгийн өндөр борлуулалттай жил болон тэмдэглэгдэж буй аж. Түүнчлэн Adobe-ийн таамаглалаас ч (6.1%) давсан байна. Өнгөрөгч 24-ний өдөр тохиосон “Black Friday”-аар ч АНУ-ын цахим худалдааны борлуулалт өнгөрсөн оныхоос 7.5 хувиар өсөж 9.8 тэрбум ам.долларт хүрсэн болохыг Adobe Analytics зарласан билээ.

Талархлын баяраас “Cyber Monday” хүртэлх тав хоногийн хугацаанд АНУ-ын цахим худалдааны борлуулалт нийт 38 тэрбум ам.долларт хүрсэн гэх тооцоог гаргажээ. Энэ нь мөн л Adobe-ийн таамаглалаас (37.2 тэрбум доллар) давсан үзүүлэлт болсон байна.

Өөрөөр хэлбэл Талархлын баярын маргааш буюу "Black Friday"-аас дараагийн долоо хоногийн даваа гараг буюу “Cyber Monday”хүртэл жилийн хамгийн том хэмжээний хямдрал урамшуулал зарлагддаг ба энэ үеийн борлуулалт нь жилийн эцсийн гүйцэтгэлд шийдвэрлэх нөлөө үзүүлдэг юм.

“Cyber Monday”-аар цахим худалдааны сайтуудад борлуулагдаж буй цахилгаан бараа дунджаар 31 хувь, хувцас 23 хувиар тус тус хямдарсан байжээ.

Томоохон баяруудыг тохиолдуулан жилийн яг энэ үед болдог хямдралтай худалдааны үеэр цахим худалдааны борлуулалт таамаглалаас давсан үзүүлэлттэй гарч байгаатай холбоотойгоор шинжээчдийн дунд үүссэн хэрэглээ удааширч байна гэх болгоомжлол бага ч болов буурах төлөвтэй байна.

Тодруулбал Walmart, Target зэрэг АНУ-ын жижиглэнгийн худалдааны томоохон төлөөлөгчид жилийн эцсийн худалдааны улирал эхлэхээс өмнө хэрэглээ удааширна гэж удаа дараа анхааруулж байсан билээ. Ингэж анхааруулж буйн шалтгаан нь өнгөрөгч 10-р сарын 15-нд зарласан АНУ-ын жижиглэнгийн худалдааны хэмжээ 705 тэрбум ам.долларт хүрч, өмнөх сараас 0.1 хувиар буурсан үзүүлэлттэй гарсантай шууд холбоотой юм. Энэ нь өнгөрсөн 3-р сараас хойш буюу сүүлийн долоон сарын хугацаанд анх удаа өмнөх сартай харьцуулахад буурсан үзүүлэлттэй гарсан явдал болсон байна. Энэ ч утгаараа хэрэглэгчид хэрэглээгээ танаж болзошгүй гэсэн таамаглал эдийн засагчдын дунд гараад байсан билээ.

Эх сурвалж: JoongAng

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47