Дэлхийн цэргийн зардал түүхэн дээд хэмжээнд хүрчээ
4 сарын 22. 10:240

Орос Украин руу довтолж, Ойрхи Дорнодод хямрал үүсэж, Хятад цэргийн хүчээ зузаатгаж байгаа энэ үед дэлхийн улс орнуудын цэргийн зардал 2023 онд өмнөх оныхоос 6.8 хувиар өссөнөөр 2.44 их наяд ам.долларт буюу түүхэн дээд хэмжээнд хүрсэн тухай олон улсын аюулгүй байдлын судалгааны төв өнөөдөр мэдэгдэв.

Стокхолмын олон улсын энх тайвны судалгааны хүрээлэнгийн /SIPRI/ мэдээлснээр, нийт зардал ес дэх жилдээ дараалан өссөнөөр 1988 онд харьцуулж болохуйц мэдээлэл гарснаас хойших хамгийн их хэмжээнд хүрчээ.

Хамгийн их зардал гаргасан таван орны тоонд АНУ, Хятад, Орос, Энэтхэг, Саудын Араб багтаж, дэлхийн нийт зардлын 61 хувийг эзэлсэн бол Европ, Ази, Далайн орнууд болон Ойрхи Дорнодын орнуудын зардал мэдэгдэхүйц өссөн байна.

SIPRI-ийн Цэргийн зардал, зэвсгийн үйлдвэрлэлийн хөтөлбөрийн ахлах судлаач Нань Тянь хэлэхдээ, цэргийн зардал урьд хожид байгаагүй их хэмжээгээр өссөн нь дэлхийн энх тайван, аюулгүй байдал доройтон ганхаж байгаагийн шууд илрэл юм гэлээ.

АНУ-ын хувьд 916 тэрбум ам.долларыг зарцуулсан нь 2022 оныхоос 2.3 хувиар их байгаа бол Хятадын цэргийн зардал 296 тэрбум ам.долларт хүрч, 6 хувиар өссөн 29 дэх жилдээ дараалан өссөн үзүүлэлт боллоо гэж тайланд дурджээ. Түүнчлэн Японы батлан хамгаалахын зардал 11 хувиар буюу 1972 оноос хойших хамгийн их хувиар өсөж, 50.2 тэрбум ам.долларт хүрснээр дэлхийд 10-т жагссан бол Өмнөд Солонгос 47.9 тэрбум ам.доллар зарцуулснаар 11 дүгээрт бичигдсэн байна.

“Хятад улс өсөн нэмэгдэж буй цэргийн төсвийнхээ ихэнх хэсгийг Ардын чөлөөлөх армийн байлдааны бэлэн байдлыг нэмэгдүүлэхэд чиглүүлж байна. Энэ нь Япон, Тайвань болон бусад засгийн газруудыг цэргийн хүчин чадлаа эрс нэмэгдүүлэхэд түлхэц болсон бөгөөд ийм хандлага нь ойрын жилүүдэд улам эрчимжих төлөвтэй байна” гэж SIPRI-ийн судлаач Шяо Лян хэлжээ.

Украины цэргийн зардал 51 хувиар өсөж, 64.8 тэрбум ам.долларт хүрснээр 11 дүгээр байрнаас наймдугаар байр руу ахисан гэж тайланд дурджээ. Мөн Палестин болон бусад талуудтай зөрчилтэй байгаа Израилын зардал 24 хувиар нэмэгдэж, 27.5 тэрбум ам.долларт хүрсэн байна. 2023 оны 10 дугаар сарын 7-нд Палестины ХАМАС зэвсэгт бүлэглэл Газын зурвасаас гэнэтийн дайралт хийсний хариуд Израилын тал ХАМАС-ын эсрэг дайн зарлаж, агаараас бөмбөгдөж, хуурай замын ажиллагаа явуулж эхэлсэн юм.

2022 оны хоёрдугаар сараас хойш Украинд дайн хийж байгаа ОХУ цэргийн зардлаараа гуравдугаарт бичигдэж байгаа бөгөөд өмнөх оныхоос 24 хувиар өсөж, 109 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ нь Оросын дотоодын нийт бүтээгдэхүүний 5.9 хувийг эзэлж байгаа нь 1991 онд ЗХУ задран унаснаас хойших ДНБ-ий хамгийн өндөр хэмжээнд хүрсэн үзүүлэлт болжээ.

Бүс нутгаар нь авч үзвэл, Америк тив дэлхийн цэргийн зардлын 41 хувийг эзэлж, Ази, Далайн орнууд 24 хувийг эзэлж байна. Харин гуравдугаарт Европ оржээ.


Эх сурвалж: Kyodo /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47