Хятад улс хүн дүрст роботыг 2025 оноос олноор нь үйлдвэрлэж, хэрэглээнд нэвтрүүлэхээ мэдэгджээ
2023, 11 сарын 7. 1:070

Хятадын засгийн газар 2025 он гэхэд Humanoid буюу хүн дүрст роботыг олноор үйлдвэрлэж эхлэхээ мэдэгдлээ.

Хятадын South China Morning Post сонины саяхан мэдээлснээр, Хятадын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яам 2025 он гэхэд хүн дүрст роботыг олноор үйлдвэрлэж, 2027 он гэхэд дэлхийн жишигт нийцсэн технологид хүрэх болно гэдгээ өөрийн цахим хуудаснаа зарлажээ.

Тус яам уг мэдэгдэлдээ "хүн дүрст роботын инновацийн системийг бий болгож, гол эд анги, сэлбэгийн хангамжийн асуудлыг үр дүнтэйгээр шийдвэрлэхэд анхаарах болно” хэмээн цохон тэмдэглэсэн байна. Үргэлжлүүлэн “2027 он гэхэд хүн дүрст робот нь Хятадын эдийн засгийн өсөлтийн чухал хөдөлгөгч хүч болон тодорно" гэж нэмж онцлов.

Түүнчлэн Хятадын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамны мэдэгдэлд хөдөлмөрийн хүнд нөхцөл болон аюултай үйлдвэрлэлийн орчинд ашиглаж болох хүн дүрст роботыг хөгжүүлэхэд хүчин чармайлт гаргах хэрэгтэй талаар дурдсан байна. Тус улсын засгийн газрын зүгээс хүн дүрст роботын хөгжүүлэлт, үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор судалгааны лаборатори, үйлдвэр болон бусад хамтын ажиллагааг хөгжүүлнэ хэмээн мэдэгджээ.

Эрх баригчид мөн "Бид шинээр бий болж буй хүн дүрст роботын салбарт дэлхийн стандартыг тогтоохын тулд олон улсын дүрэм журам, стандартад идэвхтэй хариу арга хэмжээ авч, дэлхийн роботын салбарын хөгжилд хувь нэмэр оруулах болно" гэж цохон тэмдэглэв.

Ийнхүү мэдэгдэл хийсэн явдал нь хагас дамжуулагч зэрэг технологийн гол салбарт АНУ-тай ширүүн өрсөлдөж буй Хятад улсын хувьд технологийн салбар дахь бие даасан байдлаа бэхжүүлэх гэсэн оролдлого хэмээн олон улсын шинжээчид тайлбарлав.

Олон улсын роботын холбооноос гаргасан "Дэлхийн робот 2022" тайланд дурдсанаар, Хятад улс 2021 онд АНУ-ыг ардаа орхиж, аж үйлдвэрийн салбарт автоматжуулалт болон роботыг хамгийн ихээр нэвтрүүлсэн орнуудын жагсаалтад 5 дугаар байрт бичигдэх болсон аж.

Эх сурвалж: Newsis

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35