Meta компани энэ долоо хоногт Threads аппликейшныхаа веб хувилбарыг хэрэглээнд нэвтрүүлнэ
2023, 8 сарын 21. 17:210

Meta компани өнгөрөгч сарын зургааны өдөр Twitter платформтой өрсөлдөхүйц Threads аппликейшныг хэрэглээнд нэвтрүүлсэн билээ.

Улмаар тус аппликейшн хэрэглээнд нэвтэрсэн эхний нэг цагтаа 5 сая хэрэглэгч, 5 хоногтоо 100 сая хэрэглэгчийг нэвтрүүлж, дээд амжилт тогтоосон юм. Харамсалтай нь богино хугацаанд олон сая хэрэглэгчийг төвлөрүүлж чадсан тус аппликейшны идэвхтэй хэрэглэгчийн тоо 50 сая ч хүрэхгүй байгаа билээ.

Тэгвэл ням гарагт Ройтерс агентлагаас мэдээлснээр Meta компани ойрын хугацаанд Threads аппликейшныхаа веб хувилбарыг хэрэглээнд нэвтрүүлнэ гэжээ. Тодруулбал, энэ долоо хоногийн эхээр тэд веб хувилбарыг хэрэглээнд нэвтрүүлэх юм. Энэ талаар Уолл Стрийт Журнал сэтгүүлээс анхлан мэдээлсэн байна.


Эх сурвалж: The Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Иенийн ханшийн уналт Японы бизнест нөлөөлж байна
02024-4-30 9:49
Италийн Ерөнхий сайд Ж.Мелони Европын парламентын сонгуульд өрсөлдөнө
02024-4-30 9:36
Хиймэл оюун ухааны өсөлттэй холбоотойгоор ураны үнэ нэг жилийн дотор 70 хувиар өсжээ
02024-4-30 8:14
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18