Mitsubishi Electric компани батлан ​​хамгаалахын тоног төхөөрөмж үйлдвэрлэх гурван шинэ үйлдвэр барина
2023, 10 сарын 27. 11:020

Nihon Keizai Shimbun (Nikkei) сонины 26-ны өдөр мэдээлснээр, Mitsubishi Electric компани Японд батлан ​​хамгаалахын тоног төхөөрөмж үйлдвэрлэх гурван шинэ үйлдвэр байгуулахаар болсон талаар онцолжээ. Японы засгийн газар батлан ​​хамгаалахын төсвөө нэмэгдүүлж байгаа энэ үед тус компанийн энэхүү шийдвэр нь радарын систем зэрэг батлан ​​хамгаалахын тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн хүчин чадлаа бэхжүүлж буй явдал хэмээн тайлбарлаж болох юм.

Тус мэдээнд дурдсанаар Mitsubishi Electric компани гурван шинэ үйлдвэр барихад 220 тэрбум иенийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж буй аж.

Түүнчлэн компанийн зүгээс гурван үйлдвэрийн нийт найман барилга байгууламжийг 2025 оны дөрөвдүгээр сараас эхлэн ээлж дараалан барьж дуусгах гэнэ. Тухайлбал Канагава мужийн Камакура хот дахь үйлдвэрт 3 байгууламж, Фукушима мужийн Корияма хот дахь үйлдвэрт 4 байгууламж, Хёго мужийн Амагасаки хотод Цахим холбооны системийн үйлдвэрийн 1 байгууламжийг тус тус бүтээн байгуулах төлөвлөгөөг гаргаад байгаа юм.

Mitsubishi Electric компани нь Батлан ​​хамгаалах яамны захиалгаар радарын систем зэрэг хамгаалалтын тоног төхөөрөмжийг үйлдвэрлээд багагүй хугацааг өнгөрүүлж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан ирэх оны тавдугаар сард сансрын батлан ​​хамгаалахын салбарын инженер техникчдийг сургах, солилцох зэргээр ажиллах хүчээ 1000 хүртэл тоогоор нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Зөвхөн Камакура хот дахь үйлдвэрийн шинэчлэл болон шинэ байгууламжийн бүтээн байгуулалтын зардалд ойролцоогоор 70 тэрбум иен зарцуулахаар төлөвлөж буйгаа тус компани өмнө нь зарлаж байв.

Сонирхуулж хэлэхэд Mitsubishi Electric компани нь батлан ​​хамгаалах салбарт гадаадын засгийн газартай шууд гэрээ байгуулсан Японы анхны компани болоод байгаа билээ. Тодруулбал Австралийн Батлан ​​хамгаалах яамтай өнгөрөгч 19-ний өдөр батлан ​​хамгаалахын техник хэрэгслийг хамтран боловсруулах гэрээнд гарын үсэг зурсан юм.

Эх сурвалж: Fnnews

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35