“Dragon Ball” анимэ цувралаас сэдэвчилсэн анхны парк Киддия хотод нээгджээ
4 сарын 2. 12:190

Саудын Арабын Киддия хотод “Dragon Ball” анимэ цувралаас сэдэвчилсэн дэлхийн анхны парк нээгдсэн тухай “Saudi Press Agency” агентлаг мэдээлжээ.

“Qiddiya Investment” компани энтертайнментын салбарт шинэ стандарт тогтоох зорилтын хүрээнд анимэ үзэгчид, гэр бүлүүд, энтертайнмент сонирхогчдод уг киноны ертөнцөөр аялах боломжийг бүрдүүлсэн байна.

Нийслэл Эр-Рияд хотоос ердөө 40 минут явах зайд орших Киддия хотод байрладаг уг сэдэвчилсэн парк нь хагас сая гаруй хав.дөр.м талбайг хамарна. Үзэгчид анимэ дээр гардаг гайхалтай үйл явдал, дүрүүдийг нүдээр харж, домогт долоон луут бөмбөлгөөс санаа аван байгуулсан долоон бүсээр аялах боломжтой.

“Qiddiya Investment” нь Японы тэргүүлэгч анимейшны компани болох “Toei Animation”-тай урт хугацааны стратегийн түншлэл байгуулсны дараа дээрх мэдэгдлийг хийлээ. Энэхүү түншлэл нь “Dragon Ball”-ийг бодит ертөнцөд авчрах мөрөөдлийг биелүүлж, хоёр компани хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг боломжийг нээжээ. “Dragon Ball”-ийн сэдэвчилсэн парк нь цаашид хэрэгжүүлэх олон төслийн эхлэл юм.

“Dragon Ball”-ийн сэдэвчилсэн парк нь дэлхийн тоглоомын нийслэл болохыг эрмэлзэж буй Киддиягийн зорилгыг улам бататгаж байна. Тоглоом нь хүний танин мэдэхүйн хөгжил, сэтгэл хөдлөлийн илэрхийлэл, нийгмийн ур чадвар, бүтээлч байдал, эрүүл мэндэд чухал ач холбогдолтой болохыг олон арван жилийн турш явуулсан судалгаа харуулжээ. Түүнчлэн амарч зугаацах нь нийгэмд эерэг нөлөө үзүүлж, янз бүрийн соёл хоорондын ялгааг багасгаж, нийгмийн эв нэгдлийг бататгадаг байна.

Мөн Киддия хотод дэлхийд анхных болох тоглоом-цахим спортын дүүрэг, хунтайж Мохаммед бин Салманы нэрэмжит өндөр технологийн цэнгэлдэх хүрээлэн, “Speed Park Track” уралдааны замыг байгуулжээ.


Эх сурвалж: OANA /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03
Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг Дубайд үзүүлнэ
12024-5-1 16:01
“Тесла” хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулна
02024-5-1 15:58
Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгджээ
02024-5-1 15:55
Португалын засгийн газар колоничлолын нөхөн төлбөр төлөхөөс татгалзжээ
02024-5-1 15:48
“Самсунг Электроникс” компанийн орлого өсжээ
02024-5-1 15:43
Google дэлхийн хамгийн том медиа групп News Corp-той урт хугацааны гэрээ байгуулжээ
02024-5-1 8:41