Япон улс Фүкүшимагийн АЦС-ын хоёр дахь ээлжийн хаягдал усыг далайд цутгаж эхэлжээ
2023, 10 сарын 5. 12:290

Пүрэв гарагт арлын Япон улс Фүкүшимагийн Дайичи АЦС-ын цацраг идэвхт бодисоор бохирдож, цэвэршүүлсэн хаягдал усны хоёр дахь ээлжийн усыг далайд цутгаж эхэлжээ. Энэ тухай мэдээллийг Дайичи АЦС-ын оператораас мэдээлсэн байна.

Үйл явдлын хүрээнд Токиогийн Цахилгаан Эрчим хүчний Компаниас мэдэгдсэнээр тэд нийт 3 долоо хоног хүрэхгүй хугацаанд өдөрт 460 тонн цэвэршүүлсэн усыг далайн эргээс 1 километр зайд байх усан доогуурх хоолойгоор далайд цутгахаар төлөвлөсөн гэсэн юм.

Япон улсын зүгээс Фүкүшимагийн АЦС-ын цэвэршүүлсэн хаягдал усыг нийт 4 ээлжид хуваан далайд цутгах болсон билээ. Улмаар хаягдал усыг далайд цутгах ажил ирэх оны гуравдугаар сарыг дуустал үргэлжлэх юм.

Албаныхны мэдээлж байгаагаар цацраг идэвхт бодисоор бохирдсон усыг цэвэршүүлэн далайд цутгасан хойно далайн ус болон загасыг шинжлэхэд хэвийн хэмжээг давсан хэмжээний тритиум болон бусад цацраг идэвхт бодисууд илрээгүй гэнэ. Гэсэн хэдий ч Хятад, Орос тэргүүтэй цөөн улс Япон улсын эл шийдвэрийг шүүмжилж, төлөвлөгөөгөө зогсоохыг шаардаж байгаа билээ.


Эх сурвалж: Nikkei Asia

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
М.Мишустинийг Ерөнхий сайдаар томилох тухай тогтоолыг Төрийн Дум баталжээ
02024-5-11 15:51
К.Мбаппе улирлын төгсгөлд "ПСЖ"-ээс явна
02024-5-11 15:48
НҮБ-ын Ерөнхий Ассамблей Палестины гишүүнчлэлийг дэмжжээ
02024-5-11 15:46
Соронзон шуурганы нөлөөгөөр АНУ-д туйлын туяа үзэгдэнэ
02024-5-11 15:44
Оросын хилчдийг Армениас гаргахаар тохиролцжээ
02024-5-10 18:48
Д.Марадонагийн “Алтан бөмбөг” цомыг үнэ хаялцуулна
02024-5-10 18:44
V түвшний соронзон шуурга Дэлхийг нөмрөх магадлалтай гэв
42024-5-10 18:39
Трампын алдааг Байден давтсаар байна гэж Хятадын тал мэдэгдэв
02024-5-10 18:11
Испани, Ирланд улсууд Палестиныг хүлээн зөвшөөрнө
02024-5-10 17:53
Бразилд үерийн улмаас амиа алдсан хүний тоо 107-д хүрчээ
02024-5-10 14:51
643080