Жо Байден: Би Хамас бүлэглэл хийгээд Путинг энэ дайнд ялуулахгүй
2023, 10 сарын 20. 12:301

Пүрэв гарагийн орой АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден зууван танхимаас ард иргэддээ хандан мэдэгдэл хийжээ.

BBC сувгаас мэдээлснээр эл мэдэгдлийн гол зорилго нь Украин болон Израиль дахь мөргөлдөөнийг уялдаа холбоог тогтоох болон тэдгээр улсад үзүүлэх тусламжийн багцын санхүүжилтийг батлахад Конгрессыг уриалах байсан гэнэ. Улмаар ноён Байдены зүгээс хэдий хэр хэмжээний санхүүжилт хүсэж байгаагаа тодорхой мэдэгдээгүй ч BBC сувгаас мэдээлснээр тэр ойролцоогоор 100 тэрбум ам.долларын санхүүжилт хүсэж байгаа хэмээн тооцсон байна.

Тийнхүү АНУ-ын ерөнхийлөгчийн мэдэгдлээс онцлох эшлэлүүдийг орчуулан хүргэвээс:

  • Хамас бүлэглэл болон Владимир Путины хувьд хоёул хоёр өөр аюул заналыг илтгэж байгаа ч тэдэнд нэг ижил зүйл бий. Тэр юу вэ гэвээс тэд хоёул хөрш улсынхаа ардчиллыг бүрмөсөн үгүй хийхийг хүсэж байгаа.
  • Хэрэв бид Путины эрх мэдлийн төлөөх шунал хүслийг Украинд л зогсоохгүй бол тэр Украинаар хязгаарлагдахгүй.
  • Байдены хэлснээр Хамас бүлэглэл дэлхий дахинаа үнэнхүү гай зэтгэр тарилаа гэсэн бөгөөд өдгөө түүний хувьд барьцаалагдсан америкчуудын аюулгүй байдлаас өөр нэн тэргүүнд тавигдах зүйл үгүй гэжээ.
  • Мөн түүнчлэн дийлэнх америкчуудын хувьд хоёр мөргөлдөөн хоёул тэднээс хол мэт санагдаж байж болох ч Израиль, Украин улс энэхүү мөргөлдөөнд ялалт байгуулах нь АНУ-ын үндэсний аюулгүй байдалд амин чухал асуудал хэмээсэн байна.
  • Энэхүү мэдэгдлийн төгсгөлд Жо Байдены хэлснээр алан хядагчид хийгээд дарангуйлагчид төлөөсөө төлөх учиртай гэжээ.

 

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
1
0
2
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
   /
2023, 10 сарын 27. 0:31

АНУ улс өөрөө энэ дайныг өдөөн хатгаж байгаа гэж харагдаж байна. Украйны талаар бол орос украйн хоёр бол уг нь ах дүү улс шүү дээ. Хамтдаа байвал илүү хүч хэрэг улс аль аль талдаа ашигтай байхаар харагдаж байгаа ч харамсалтай украйнд гадны улсын нөлөө автаж орос улстай өөрсдөө зөрчилдөөнийг бий болгож байгаа нь аймшигт үзэгдэл юм даа .ардчилсан гэсэн нэрийн дор хэт өөрсдийн давуу талыг бий болгох гэж оролддог АНУ улсын бодлого гэж түүх өгүүлж байна .орос улс дайныг эхлүүлсэн нь сөрөг муу зүйл гэж харагдаж байгаа ч их гүрний алсын хараа нь өөрийн улсын аюулгүй байдалтай холбоотой учир эмзэг сэдвээр украйныг ашиглан АНУ орос улсыг таран бутаргах нууц бодлого гэдэг илт байна .хүчний тэнцвэртэй байдал бол орос АНУ улс хоёр юм .гэвч хятад улс удалгүй АНУ бай орос улсаас бай бүх улсаас илүү хүчирхэг бол дэлийг ноёлох мухар бодолтой явдаг бас асуудал дагуулж байгаа юм даа .

Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01