Венесуэл дэх НҮБ-ын ажилтнуудыг нутаг буцаана
2 сарын 16. 11:170

Цэргийн нэрт шинжээчийг баривчилсныг, засгийн газрын зүгээс сөрөг хүчний зүтгэлтнүүдийн эсрэг хатуу арга хэмжээ авч байгааг шүүмжилсэн НҮБ-ын хүний эрхийн асуудал эрхэлсэн газрын ажилтнуудыг нутаг буцахыг Венесуэлийн тал шаарджээ.

Тодруулбал, НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газрын 13 ажилтныг 72 цагийн дотор нутаг буцахыг шаардсан байна.

Өнгөрсөн долоо хоногт шинжээч Росио Сан Мигелийг баривчилсны дараа НҮБ-ын комиссоос “улс даяар өргөжсөөр буй хэлмэгдүүлэлтийн давлагааг зогсоохыг засгийн газарт уриалсан” тайлан гаргажээ. Түүнчлэн пүрэв гаргийн өглөө Р.Сан Мигелд өмгөөлүүлэх эрх олгохыг уриалсан байна.

Үүний хариуд Венесуэлийн Гадаад хэргийн сайд Иван Хиль мэдэгдэл хийж, Дээд комиссарын газрын үйл ажиллагааг түр зогсооно гэж анхааруулаад, тус байгууллагын тайланг “нэг талыг баримталсан”, "Николас Мадурогийн засгийн газрыг түлхэн унагахыг оролдсон хүмүүсийг өмгөөлж хамгаалсан" хэмээн тодорхойлжээ.

Харин НҮБ-ын Хүний эрхийн асуудал эрхэлсэн газрын хэвлэлийн төлөөлөгч Равина Шамдасани хэлэхдээ "ийм мэдэгдэл хийсэн явдалд бид харамсаж байгаа бөгөөд цаашид хэрхэхийг эргэцүүлэн тунгааж байна" гэлээ. “Бид эрх баригчид болон бусад оролцогч талуудтай холбоотой ажиллаж байна” гэж тэрбээр хэллээ.

Үргэлж маргаан дагуулж байдаг ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн хэлмэгдүүлэлт болж байгаа бөгөөд энэ нь АНУ-ын зүгээс дахин хориг арга хэмжээ авахад хүргэж болзошгүй юм. Саяхан Ж.Байдены засаг захиргаа Венесуэлийн алтны олборлолтод тавьсан хоригоо сэргээж, нааштай өөрчлөлтүүд гарахгүй бол газрын тос, байгалийн хийн хоригийг сэргээнэ гэж анхааруулжээ.

Лхагва гарагт НҮБ-ын Венесуэл дэх төв байрны гадна хүний эрхийг хамгаалагчид цугларч, Сан Мигелийг баривчилсныг эсэргүүцсэн байна. Эрх баригчид түүнийг эх орноосоо урвасан, хуйвалдаан зохион байгуулсан, терроризмын хэрэгт буруутгаж байгаа бөгөөд түүнийг улс төрийн тэрс үзэлтнүүдийг эрүүдэн шүүдэг гэдгээрээ алдартай Каракас дахь Хеликоид шоронд хорих ажээ.


Эх сурвалж: Bloomberg /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хиймэл оюун ухааны өсөлттэй холбоотойгоор ураны үнэ нэг жилийн дотор 70 хувиар өсжээ
02024-4-30 8:14
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05