Талийгаач Алексей Навалныйгийн эхнэр: ОХУ түүний цогцсыг нуусан
2 сарын 20. 13:361

Өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Путиныг эсэргүүцэгч Алексей Навалныйг хорих ангид амьсгал хураасан тухай мэдээлсэн билээ. Холбогдох албаныхны мэдэгдсэнээр өнгөрөгч баасан гарагт талийгаач Навалный ээлжит салхилалтаа хийж байх үеэр гэнэт л бие нь муудан ухаан алдаж, хорих ангийн яаралтай тусламжийнхан ирэхэд аль хэдийн амьсгал хураасан байсан гэсэн юм.

Гэвч Навалныйгийн хамсаатнууд болох ерөнхийлөгч Байден болон бусад улс орны удирдагчдын зүгээс эл хэрэгт Путин холбоотой хэмээгээд байгаа билээ.

Тэгвэл даваа гарагт Алексей Навалныйгийн эхнэр Юлия Навалнаягийн мэдэгдсэнээр, “Гурав хоногийн өмнө Владимир Путин миний нөхөр Алексей Навалныйг хөнөөсөн. Путин миний хүүхдүүдийн эцгийг алсан. Путин миний хувьд хамгийн нандин, эрхэм зүйлийг, надад хамгийн ойр эр хүнийг, миний хамгаас илүү хайрласан хүнийг булаасан. Гэхдээ үүнээс илүүтэйгээр Путин Навалныйг та бүгдээс булаасан. Арктикийн тойргоос цааш, алс хойгт байх колонид, мөнхөд өвөл болж байдаг газар Путин ердөө л нэг Алексей Навалный гэх эрийг хөнөөгөөгүй. Түүнтэй хамтаар тэр бидний итгэл найдвар, эрх чөлөө, ирээдүйг хөнөөхийг хүссэн. Алексей Орос улсыг дэлхий дээрх юунаас ч илүү хайрласан. Тэр манай улсыг, та бүхнийг хайрласан. Тэр өөрсдөдөө, бидний хүч чадал, бидний ирээдүйд итгэсэн. Тэр биднийг үүнээс илүү зүйлийг хүртэх эрхтэй гэдэгт итгэдэг байсан. Тэр зөвхөн үгэнд бус үйлдэлд итгэдэг байсан. Түүний итгэл үнэмшил тун гүн гүнзгий хийгээд үнэн байсан учраас тэр итгэл үнэмшлийнхээ төлөө амиа золиослоход бэлэн байсан. Бидний зүгээс түүний үхлийн шалтгааныг олоход хэдий хэр хугацаа шаардлагатай тэр бүх хугацааг түний их хайрын хамт туулна.

Путины хувьд Алексейг хөнөөснөөр миний ч сэтгэл зүрхний талыг хөнөөлөө. Гэсэн ч надад нөгөө тал зүрх сэтгэл минь бий. Тэд намайг бууж өгөх эрхгүй хэмээж буй.

Би Алексей Навалныйгийн үйл хэргийг, түүний энэ улсын төлөө гэсэн тэмцлийг үргэлжлүүлэх болно. Миний зүгээс та бүхнийг надтай нэгдэхэд уриалж байна. Бид бүгдийг нэгтгэсэн энэ их харуусал, уй гашууг хуваалцахаас гадна мөн энэ л уур хилэнг минь хуваалцахыг хүсэж байна. Бидний ирээдүйг хөнөөхөөр завдсан тэр бүхний эсрэг уур хилэн, өшөө хорслыг хуваалцаач.

Би та бүхэнд Алексейн машид ихээр үнэмшиж ирсэн нэгэн үгсийг уламжилъя: Өчүүхэн зүйл хийнэ гэдэг тийм ч ичгүүртэй бус, харин юу ч хийхгүй байх нь л ичгүүртэй.

Орос улс. Ирээдүйн эрх чөлөөтэй, энх тайван, аз жаргалтай, сайхан Орос улсыг нөхөр минь мөрөөсөж ирсэн. Энэ л бидэнд хэрэгтэй зүйл. Би тийм л Орос улсад амьдармаар байна. Би миний болон Алексейн хүүхдүүдийг тийм л Орос улсад амьдраасай гэж хүсэж байна. Би Алексей Навалныйгийн мөрөөдөж ирсэн тийм л Орос улсыг та бүгдтэй хамт цогцлоохыг хүсэж байна. Сүр жавхлантай, шударга ёс, хайраар дүүрэн тийм улс” гэжээ.


Эх сурвалж: CBS News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
124.158.66.12
   /
2 сарын 21. 10:30

Ок

Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35