БНХАУ: Судалгаагаар шинэ орон сууцны үнэ өсөх хандлагатай гарчээ
2023, 10 сарын 2. 11:410

Хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг тогтворжуулах бодлого, эдийн засгийг эрчимжүүлэх арга хэмжээний ачаар тус улсад шинэ орон сууцны үнэ өсөх хандлагатай болжээ.

Хятадын төв судалгааны хүрээлэнгийн 1-ний өдөр зарласнаар, өнгөрсөн сард тус улсын 100 хотод шинээр баригдсан орон сууцны дундаж үнэ метр квадрат нь 16.184 юаньд хүрч, өмнөх сартай харьцуулахад 0.5 хувиар өссөн болохыг онцлов. Ингэснээр энэ оны тавдугаар сараас хойш дөрвөн сар дараалан буурсан үзүүлэлт үүгээр дуусгавар болж буй бололтой хэмээн Хятадын орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ.

Ихэнх хотод орон сууцны үнэ өмнөх сартай харьцуулахад өсөх юм уу үнийн түвшингөө хадгалсан байна. Есдүгээр сарын байдлаар эдгээр 100 хотын 44 хотод үнэ өсөх хандлагатай, 30 хотод буурах хандлагатай, 26 хотод үнээ хадгалсан байдалтай байжээ. Тодруулбал Сиань, Ханжоу, Хэфэй зэрэг хоёрдугаар зэрэглэлийн хотуудад үнэ харьцангуй өндөр өсөлттэй байв.

Тус судалгааны хүрээлэнгийн харж буйгаар зарим хотуудад дээд зэрэглэлийн орон сууцны төсөл хөтөлбөрүүд олноор хэрэгжиж эхэлсэн нь орон сууцны үнэ өсөхөд нөлөөлсөн гэжээ. Түүнчлэн зээлийн түүхээс үл хамааран өөрийн нэр дээр орон сууц эзэмшдэггүй хүмүүст анхны орон сууцаа худалдан авахад нь хөнгөлөлт үзүүлэх зэргээр бодлогоор зохицуулалт хийсэн нь ч үүнд эерэгээр нөлөөлсөн хэмээн үзсэн байна. Хятадын төв судалгааны хүрээлэнгийн статистик мэдээгээр, өнгөрөгч 9-р сард Бээжин, Шанхай, Чэндү, Ханжөү, Тяньжин, Сүжөү болон бусад 40 гаруй хотод анх удаа орон сууц худалдан авч буй иргэдэд хөнгөлөлт үзүүлэх бодлогыг хэрэгжүүлжээ. Гуанжоу, Чэнду, Сиань, Шиамэнь хотууд орон сууц худалдан авахад тавьсан хязгаарлалтыг цуцалжээ.

Харин хуучин орон сууцны үнэ мөн хугацаанд метр квадрат нь 15.556 юаньд хүрч, өмнөх сартай харьцуулахад 0.44 хувиар буурсан байх юм.

Хятадын Үл хөдлөх хөрөнгийн мэдээллийн корпорацийн зүгээс онцолсноор томоохон төсөл хэрэгжүүлэхээр зорьж буй үл хөдлөх хөрөнгийн компаниудын тоо нэмэгдэж байгаагаас гадна гол хотуудад орон сууцны зээлийн хязгаарлалт, урьдчилгаа төлбөрийн дарамт, худалдан авалтын хязгаарлалтыг дараалан хөнгөвчлөхийн хэрээр уг салбарт бага ч гэсэн сэргэлт ажиглагдаж эхэлж байна хэмээн үнэлэв.

Үүний зэрэгцээ, өмнөх өдөр нь зарласан Хятадын худалдан авалтын индекс мөн сэргэсэн үзүүлэлттэй гарснаар сүүлийн дөрвөн сарын хугацаанд үйлдвэрлэлийн салбар анх удаа тэлж буй хэрэг болов. Үндэсний статистикийн газрын мэдээлснээр, есдүгээр сард аж үйлдвэрийн салбарын худалдан авалтын индекс 50.2 болсноор зах зээлийн таамаглал болох 50.0 болон өмнөх сарын үзүүлэлт 49.7-гоос давсан байна. Эдийн засгийн тэлэлт, агшилтыг дүгнэх жишиг болох “50”-г ийнхүү давсан явдал нь өнгөрсөн гуравдугаар сараас хойш буюу сүүлийн зургаан сарын хугацаанд анх удаа тохиосон нь энэ юм.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35