Fitch: ХНС ирэх жил бодлогын хүүгээ бууруулвал АНУ-ын орон сууцны үнэ 3 хүртэл хувиар өсөх магадлалтай
2023, 12 сарын 26. 14:410

Олон улсын зээлжих зэрэглэлийн Fitch агентлаг АНУ-ын Төв банк буюу Холбооны нөөцийн сан (ХНС) бодлогын хүүгээ бууруулсан тохиолдолд тус улсын зах зээл дэх орон сууцны үнэ хурдацтай өснө гэж таамаглажээ.

Эдийн засгийн мэдээллийн хэрэгсэл болох Business Insider-ийн мэдээлснээр Fitch агентлагийн зүгээс ХНС ирэх онд бодлогын хүүгээ 0.75 нэгж хувиар бууруулна хэмээн таамагласан болохыг онцлов.

Хэрэв уг таамаглал бодитоор хэрэгжсэн тохиолдолд Fitch-ийн ажиглалтаар орон сууцны үнэ ирэх онд 0-3 хувиар, дараа жил нь 2-4 хувиар тус тус өсөх хандлага үзүүлнэ гэжээ.

Тус агентлаг энэхүү таамаглалтай холбогдуулан “Байр, орон сууцны үнэ өсөх нь хамгийн анх удаа орон сууц худалдан авч буй иргэдийн худалдан авах чадварт нөлөөлж, эрэлтийг бууруулна" хэмээн дүгнэсэн байна.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35