Саудын Араб улс газрын тосны олборлолтоо танаснаар эдийн засгийн өсөлт нь удааширчээ
2023, 7 сарын 31. 18:460

Даваа гарагт CNBC сувгаас мэдээлснээр Саудын Араб улс газрын тосны олборлолтоо бууруулж, олон улсын зах зээлд газрын тосны үнэ буурснаар тус улсын эдийн засаг 2023 оны хоёрдугаар улиралд удааширсан үзүүлэлттэй гарчээ.

Саудын Араб улсын Статистикийн ерөнхий газраас танилцуулснаар тус улсын ДНБ өнгөрөгч улиралд ердөө 1.1 хувиар өссөн гэнэ. Энэ нь 2023 оны эхний улиралтай харьцуулахад 3.8 хувиар, 2022 оны хоёрдугаар улиралтай харьцуулахад 11.2 хувиар буурсан үзүүлэлт юм.

ОУВС-аас Саудын Арабыг өнгөрөгч онд Их20 бүлгийн гишүүн орнуудын дундаас эдийн засаг нь хамгийн хурдацтай өсөж буй орноор нэрлэж байсан ч тэд энэ онд газрын тосны олборлолтоо их хэмжээгээр танасан билээ. Үүнээс үүдэн тэд өнгөрөгч долоо хоногийн хуралдаанаар тус улсын эдийн засгийн өсөлтийг энэ онд 1.9 хувьтай гарна гэж тооцох болсон байна.


Эх сурвалж: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35