Кофены өсөн нэмэгдэж буй эрэлтийг хангахад ихээхэн хүндрэл учрах төлөвтэй байна
2023, 8 сарын 18. 5:120

Дэлхий даяар кофены эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаа ч уур амьсгалын өөрчлөлтийн улмаас ирээдүйд нийлүүлэлт нь эрэлтээ гүйцэхгүй байх вий гэсэн болгоомжлолыг төрүүлж байна.

Британийн Financial Times сонины орон нутгийн цагаар 16-ны өдөр мэдээлснээр “Кофены өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахуйц хэмжээгээр кофе үйлдвэрлэж чадах эсэх нь тун эргэлзээтэй асуудал болоод байна" хэмээн онцолжээ.

Тус сонины мэдээлснээр сүүлийн 30 жилийн хугацаанд кофены эрэлт хоёр дахин өссөн ба кофены хэрэглээ 2030 он гэхэд 25 хувиар нэмэгдэж, өдөрт ойролцоогоор 3 тэрбум аяга болох бол 2050 он гэхэд өдөрт 6 тэрбум аяганд хүрэх төлөвтэй байгаа гэв. Энэ нь зөвхөн Хятад болон Африкын орнуудад төдийгүй хүн ам эрчимтэй өсөн нэмэгдэж байгаа Энэтхэг, Индонез, Малайз, Вьетнам зэрэг улсуудад кофены хэрэглээ нэмэгдсэнтэй шууд холбоотой юм.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд кофены хэрэглээ үйлдвэрлэлээсээ давснаас гадна Эль Нино зэрэг уур амьсгалын өөрчлөлтөөс болж кофены үйлдвэрлэл буурч, үнэ өсч байгааг Financial Times cонин цохон тэмдэглэжээ. Олон улсын кофены байгууллагын гүйцэтгэх захирал Ванусиа Ногуэйра "Ирээдүйд кофе үнэтэй тансаг хэрэглээ болж магадгүй" гэж анхааруулав.

Тодруулбал, дэлхий дээр 130 төрлийн кофе байдаг ч бидний хэрэглэж буй кофены 56 хувь нь арабика, 43 хувь нь робуста сорт байдаг аж. Алдарт арабика сорт нь өндөр хэмд мэдрэмтгий байдаг тул тариалах боломжтой талбай ховорхон байдаг байна. Харин робуста сорт нь Арабикатай харьцуулахад тэсвэрлэх чадвар өндөртэй боловч амт нь сул байдаг учир нэг удаагийн кофены үйлдвэрлэлд голчлон ашигладаг ажээ.

Дэлхийн кофены хүрээлэнгийн захирал Женнифер Лонг, "Кофе бол төгс цаг агаарт дуртай мод бөгөөд тохиромжтой хур тунадас болон агаарын хэмтэй кофе тариалах бүс олоход улам бүр хүндрэлтэй болж байна" хэмээн дурдав. Цюрихийн Хэрэглээний Шинжлэх Ухааны Их Сургуулийн мэдээлснээр Бразил, Вьетнам, Колумб зэрэг кофе үйлдвэрлэдэг томоохон орнуудад ч кофе тариалахад тохиромжтой бүс нутгийн хэмжээ буурах төлөвтэй байгааг анхааруулсан байна.

Түүнчлэн Financial Times сонины зүгээс кофе үйлдвэрлэгчдийн хөдөлмөрийг шударгаар үнэлэх нь кофены үйлдвэрлэлийг дэмжих бас нэгэн хүчин зүйл хэмээн тодотгов. НҮБ-ын мэдээлснээр дэлхийн кофены үйлдвэрлэл 200 тэрбум ам.долларт хүрдэг гээд үйлдвэрлэгч орнууд нэмүү өртгийн ердөө 10 хувийг л авдаг бол ихэнх ашгийг өндөр орлоготой орнуудын томоохон корпорациуд хүртдэг гэжээ. “Кофены ирээдүйг аюулгүй болгохын тулд бид үнийн асуудлыг үндсээр нь эргэн харах хэрэгтэй" гэж тус сонин өгүүлсэн байна.

Эх сурвалж: Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01