Холливуд дахь ажил хаялтын нөлөөгөөр Warner Bros компани энэ оны ашгийн төлвөө бууруулжээ
2023, 9 сарын 7. 2:580

АНУ-ын Холливудын кино зохиолчид болон жүжигчдийн ажил хаялт үргэлжилж байгаа энэ үед кино компаниуд ч үүний хор нөлөөг амсаад эхэлжээ. Тодруулбал Холливудын томоохон кино компани болох Варнер Брос Дисковери (Warner Bros Discovery) ажил хаялтын сөрөг үр дагаврыг тусган энэ оны жилийн ашгийн төлвийг бууруулсан байна.

Варнер Брос Дисковери компани орон нутгийн цагаар 5-ны өдөр АНУ-ын Үнэт цаас, биржийн хороонд өргөн мэдүүлсэн тайлангаар дамжуулан энэ оны үйл ажиллагааны ашгийг 10.5-11 тэрбум ам.доллар хүртэл бууруулсан болохоо мэдэгдэв. Энэ нь өнгөрсөн сард ашгийн төлвийг зарлаж байснаас 500 сая ам.доллароор багассан үзүүлэлт юм.

Тус компанийн хувьд ийнхүү үйл ажиллагааны ашгаа бууруулсан явдал нь Холливудад өрнөж буй ажил хаялттай шууд холбоотой хэмээн тайлбарлав. Түүнчлэн "Өнгөрөгч 8-р сарын 3-ны өдрийн орлогын тайландаа тус компани есдүгээр сарын эхээр ажил хаялтыг шийдвэрлэнэ гэж тооцож энэ оны санхүүгийн тооцооллыг урьдчилсан байдлаар мэдүүлж байсан. Гэвч ажил хаялт хэзээ дуусах эсэхийг мэдэхгүй байгаа тул үүнээс урган гарч буй санхүүгийн сөрөг үр дагавар нь оны эцэс хүртэл компанид нөлөөлөх магадлал өндөр байна” хэмээн компанийн зүгээс мэдэгджээ. Америкийн Зохиолчдын үйлдвэрчний эвлэл болон Жүжигчид, нэвтрүүлэгчдийн үйлдвэрчний эвлэл өнгөрсөн тав болон долдугаар сараас хойш үндсэн цалингаа нэмэгдүүлэх, тус салбарт хиймэл оюун ухаан нэвтэрсэнтэй холбоотойгоор зохиолч, жүжигчдийн эрхийг хамгаалахыг шаардан хэдэн сарын турш ажил хаялт зарлаж байгаа билээ.

Гэсэн хэдий ч “Барби" киноны бокс оффис дахь амжилтын ачаар Варнер Брос Дисковери компанийн энэ жилийн чөлөөт мөнгөн урсгалын таамаглал дор хаяж 5 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байгаа юм. Ажил хаялтын улмаас үйлдвэрлэлийн зардал буурсан явдал нь ч чөлөөт мөнгөн урсгалын хэмжээ нэмэгдэхэд нөлөөлсөн байна. Тус компани ажил хаялтын нөхцөл байдлаас шалтгаалан санхүүгийн таамаглалыг цаашид ч шинэчлэх магадлал өндөр гэдгийг дурдав.

Хөрөнгө оруулалтын Трюист банкны шинжээч Мэтт Торнтон хэлэхдээ, “ажил хаялтын нөхцөл байдлыг харгалзан жилийн үйл ажиллагааны ашгийг бууруулсан нь тийм ч гайхаад байхаар зүйл биш юм” хэмээн дүгнэсэн байна. Милкен хүрээлэнгийн дэлхийн ахлах стратегич Кевин Глоудены онцолж буйгаар энэ удаагийн ажил хаялт нь АНУ-ын эдийн засагт 5 тэрбум гаруй ам.долларын хохирол учруулна гэж тооцоолжээ. Хөдөлмөрийн яамнаас 1-ний өдөр нийтэлсэн 8-р сарын хөдөлмөр эрхлэлтийн тайланд дурдсанаар, ажил хаялтын үр дагавраас болж кино, хөгжмийн салбарын ажил эрхлэлт 17 мянгаар буурсан болохыг бид өмнө нь мэдээлсэн билээ.

Тус компанийн харьяалагддаг Кино, Телевизийн Продюсеруудын Холбоо өнгөрсөн сарын сүүлээр Зохиолч, жүжигчдийн холбоотой дахин хэлэлцээ хийсэн ч ямар нэгэн ахиц дэвшил гараагүй байна. Хэрэв ажил хаялт сунжирвал 2023-2024 онд гарах олон ангит кино, бүрэн хэмжээний киноны нээлт, продакшны хуваарийг ээлж дараалан хойшлуулах, цуцлах магадлал өндөр байгаа юм. Варнер Брос Дисковери компанийн хувьд энэ оны хоёрдугаар хагасын хамгийн их хүлээлттэй кино гэгдэж байсан "Дюне” киноны дараагийн анги гарах хугацааг энэ оны арваннэгдүгээр сараас ирэх оны гуравдугаар сар хүртэл хойшлуулаад байгаа билээ. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн онцолж буйгаар цар тахлын өмнөх түвшинд хараахан хүрээгүй байгаа бокс оффисд том цохилт болно хэмээн мэдээлэв.

Үүний зэрэгцээ, мөн өдөр Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр ашгаа бууруулж буйгаа мэдэгдсэний дараа тус компанийн хувьцааны үнэ өдрийн эхэн үед буурч байсан ч үдээс хойш бага зэрэг өсөх хандлага ажиглагдсан байна.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35