Теsla-гийн борлуулалт сүүлийн 4 жилийн хугацаанд анх удаа буурснаар хувьцаа нь 5 хувиар унажээ
4 сарын 4. 4:310

АНУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч Теsla компанийн автомашины нийлүүлэлт энэ оны эхний улиралд жилийн өмнөхтэй харьцуулахад бараг 9 хувиар буурчээ. Энэ нь сүүлийн дөрвөн жилийн хугацаан дахь анхны сөрөг өсөлт юм. Цахилгаан автомашины инновацийн бэлгэ тэмдэг гэгддэг Tesla зах зээл дэх ноёрхлоо алдаж байна гэж дүгнэх шинжээчид ч байна.

Орон нутгийн цагаар 2-ны өдөр Tesla компани энэ оны 1-р сараас 3-р сар хүртэл 386.810 автомашин нийлүүлсэнээ зарлав. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй (422.875 нэгж) харьцуулахад 8.5 хувиар буурсан үзүүлэлт юм. Түүнчлэн FactSet зах зээлийн судалгааны фирмийн гаргасан шинжээчдийн таамаглалаас (457.000 нэгж) хамаагүй бага байгааг дурдах нь зүйтэй.

Энэ нь 2020 онд цар тахал дэгдсэнээс хойш буюу сүүлийн дөрвөн жилийн хугацаанд тус компанийн нийлүүлэлт анх удаа буурсан явдал болов. Тэрчлэн тус компанийн автомашины үйлдвэрлэл энэ оны эхний улиралд 433.371-д хүрсэн нь жилийн өмнөхтэй (440.808 нэгж) харьцуулахад 1.7 хувиар буурсан үзүүлэлт болжээ.

Компанийн зүгээс "Борлуулалт ийнхүү буурсан явдал нь “Model 3” загварыг шинэчлэхтэй холбоотойгоор Калифорни мужийн Фремонт дахь үйлдвэрийн анхан шатны дамжлагыг түр зогссонтой холбоотой" гэж тайлбарлав.

Йемений Хути босогчид Улаан тэнгист хөлөг онгоцнууд руу дайрч буйтай холбоотойгоор сэлбэг, эд ангийн хангамж тасалдаж Германы автомашины үйлдвэрүүд үйл ажиллагаагаа түр зогссон нь нийлүүлэлт буурахад тодорхой хэмжээгээр мөн нөлөөлсөн аж.

Үүнээс гадна дэлхийн зах зээлд цахилгаан автомашины салбар ерөнхийдөө уналттай байгаа нь Tesla компанийн автомашины нийлүүлэлт буурахад хүргэсэн гэж зах зээлийн шинжээчид дүгнэсэн байна. Тус компани энэ оны 1-р сараас 2-р сарын хооронд Хятадын Шанхай хот дахь үйлдвэртээ “Model 3” болон “Model Y” загваруудынхаа үйлдвэрлэлийг бууруулсан ба ажлын цаг долоо хоногт 6.5 өдөр байсныг 5 болгон богиносгосон билээ. Шинжээчдийн үзэж буйгаар Теsla компанийн зүгээс авч хэрэгжүүлсэн үнийг бууруулах стратеги ч борлуулалтыг нэмэгдүүлэхэд туслаагүй гэв.

Нэмж дурдахад тус компанийн гүйцэтгэх захирал Илон Маск үе үе зохисгүй үг хэллэг хэлж, үйлдэл хийдгээс болж компанийн нэр хүнд сэвтэх тохиолдол ч цөөнгүй байдгийг дурдах нь илүүц биз.

Нөгөөтэйгүүр, Tesla-гийн гол өрсөлдөгчид болох Хятадын цахилгаан автомашин үйлдвэрлэгчдийн борлуулалт нэмэгдэж байгаа нь анхаарал татаж байна. Тодруулбал Хятадын BYD компанийн цахилгаан автомашины борлуулалт эхний улиралд өнгөрсөн оны мөн үеийнхээс 13 хувиар өсөж, 300.000-д хүрсэн гэж мэдэгдэв. Харин 324.000 хайбрид автомашин зарагдсан нь жилийн өмнөхөөс 15 хувиар өссөн үзүүлэлт болжээ.

Үүнийг батлах гэсэн мэт Уолл Стрит ч Теsla компанийн борлуулалт цаашид өсөх эсэхэд эргэлзэж байна.

Саяхан Wells Fargo-ийн шинжээч Колин Ланган “Цахилгаан автомашины зах зээлийн оргил үе хэдийн ард хоцорсон. Энэ онд Теслагийн борлуулалт өнгөрсөн жилийн түвшинтэй ойролцоо байх бол ирэх онд буурна” хэмээн таамаглажээ. АНУ-ын үнэт цаасны Wedbush фирмийн шинжээч Дэн Айвс саяхан Теsla-гийн энэ оны эхний улирлын гүйцэтгэл удааширна хэмээн анхааруулаад зогсохгүй хувьцааны зорилтот үнийг 315 ам.доллароос 300 ам.доллар болгон бууруулсан байна.

Теsla-гийн хувьцааны үнэ ч суларсаар байгаа билээ. Тухайлбал тус компанийн хувьцаа энэ оны эхний улиралд л гэхэд 29 хувиар унасан бол автомашины нийлүүлэлт эхний улиралд буурсан гэх энэхүү мэдээлэл гарахтай зэрэгцэн мөн өдөр 4.9 хувиар унажээ.

New York Times сонин "Теsla маш амжилттайгаар бий болгосон зах зээл дэх өөрсдийн ноёрхлоо алдаж байгаагаас гадна гүйцэтгэх захирал Маскийн чиг үүрэгтэй холбоотой асуултууд ч гарч байна. Tesla-г таашаадаг зах зээл хэдийн өөр зүгийг чиглэж эхлээд байна” хэмээн цохон тэмдэглэв.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Иенийн ханшийн уналт Японы бизнест нөлөөлж байна
02024-4-30 9:49
Италийн Ерөнхий сайд Ж.Мелони Европын парламентын сонгуульд өрсөлдөнө
02024-4-30 9:36
Хиймэл оюун ухааны өсөлттэй холбоотойгоор ураны үнэ нэг жилийн дотор 70 хувиар өсжээ
02024-4-30 8:14
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18