ExxonMobil 60 тэрбум ам.доллароор занарын салбарт тэргүүлэгч компанийг худалдаж авахаар болжээ
2023, 10 сарын 13. 1:070

АНУ-ын газрын тосны салбарын томоохон компаниудын нэг болох ExxonMobil занарын тос үйлдвэрлэгч Pioneer Natural Resources компанийг ойролцоогоор 60 тэрбум ам.доллароор худалдаж авахаар болжээ.

Ройтерс агентлагийн 11-ний өдөр мэдээлснээр, ExxonMobil компани Pioneer Natural Resources-ийн хувьцааг нэгж бүрийг 253 ам.доллароор тооцож, нийт 59.5 тэрбум ам.доллароор худалдаж авахаар болсон талаар онцолсон байна. Энэхүү хэлцэл ирэх оны эхний хагаст дуусгавар болох төлөвтэй байгаа аж. Түүнчлэн ExxonMobil компани нь Pioneer Natural Resources-ийн өрийг төлсөн бөгөөд үүнийг оролцуулаад нийт худалдан авалтын дүн ойролцоогоор 64.5 тэрбум ам.доллар болж байгаа юм. Энэ нь 1999 онд Exxon болон Mobil компаниуд 81 тэрбум ам.доллароор нэгдэж байснаас хойших дэлхийн эрчим хүчний салбарын хамгийн том нэгдэл мөн худалдан авалт болж байгаагаараа олны анхаарлыг татаад байна.

Pioneer Natural Resources компани нь тунамал чулуулгийн давхаргад холилдсон түүхий тос, хий олборлодог компани бөгөөд АНУ-ын түүхий газрын тос үйлдвэрлэлийн томоохон бүс болох Техас мужийн Пермийн сав газарт Chevron болон ConocoPhillips-ийн дараа гуравдугаарт жагсдаг том хэмжээний газрын тос олборлодог компани юм. ExxonMobil компани энэхүү худалдан авалтыг дуусгаснаар Пермийн сав газрын хоногийн олборлолтоо хоёр дахин нэмэгдүүлж, 1.3 сая баррельд хүргэх боломжтой гэж үзэж байгаагаа мэдэгдэв.

Эх сурвалж: Hankyung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47
Соёл хоорондын яриа хэлэлцээний Бүх дэлхийн VI чуулга уулзалт эхэллээ
02024-5-2 12:44
Морин толгой мананцрын шинэ зургуудыг танилцуулжээ
02024-5-2 12:36
Тэнгис дээгүүр нисгэгчгүй онгоцоор ачаа тээвэрлэв
02024-5-2 12:32
LVMH групп томоохон хотуудын үнэ цэнтэй байршлуудад үл хөдлөх хөрөнгө олноор авч эхэлжээ
02024-5-2 9:44
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03