“МАК” САН БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ХӨРӨНГӨ ОРУУЛЖ СИИЛ ХӨТӨЛБӨРИЙГ ДЭМЖИЖ БАЙНА
2023, 7 сарын 5. 9:310

Өнөөдөр СИИЛ хөтөлбөрийн хүрээнд БШУЯ, МУИС болон АНУ-ын Эмори Их сургууль хамтран “Айсуй цагийн боловсрол: Хүүхдийн сэтгэл хөдлөл, нийгмийн харилцааны чадвар, ёс суртахууны хөгжил” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

SEE Learning (Social, Emotional and Ethical Learning) буюу СИИЛ хөтөлбөр нь бүрэн дунд боловсрол эзэмшиж буй хүүхэд багачуудад шинжлэх ухааны үндэслэлтэйгээр нийгмийн харилцаа, сэтгэл хөдлөл, ёс зүйн чадамж олгох цогц хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлэх санаачилгыг “Баттүшиг ба Цэлмүүн сан” анхлан дэмжиж эхний шатны хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд “МАК сан” үйл ажиллагааг нь тогтмол дэмжин ажиллаж байна.

Уг хөтөлбөр 2020 оноос хойш хэрэгжиж байгаа ба энэ хугацаанд сургалтад шаардлагатай ном, сурах бичгүүдийг орчуулан бэлтгэж, нийт 30 гаруй багшийг АНУ-ын Эмори Их сургуультай хамтран сургаж, мэргэжлийн сургагч багш нарыг бэлтгээд байна. Хөтөлбөрийн ач холбогдлыг бүрэн дүүрэн ойлгож, сургалтын хөтөлбөрт нэвтрүүлснээр сурагчид бусдыг энэрэх, өөрийгөө ойлгоход суралцан ёс зүйн мэдрэмжтэй иргэн болж төлөвшиж байна. Мөн сургууль дээрх харилцаа, хандлага сайжирч, суралцах чадвар дээшилж байгааг төслийн үр дүнгээс харж болохоор байна.

Одоогоор хөтөлбөрийг Өмнөговь аймгийн Гурван тэс, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын сургууль болон Нийслэлийн Баянгол дүүргийн 113-р сургууль, Орчлон, Логарифм, Сэлбэ, Күнз зэрэг нийт 20 орчим сургууль сургалтын хөтөлбөртөө нэвтрүүлээд байгаа юм. Мөн энэ оноос хөтөлбөрийн хамрах хүрээ өргөжиж БШУЯ-тай хамтран төрийн өмчит сургуулиудын сургалтын хөтөлбөрт тусгах ажлыг эхлүүлээд байна.

Хөтөлбөрийн нээлтийн үеэр МАК сангийн тэргүүн,“Монголын Алт” (МАК) ХХК-ийн Ерөнхийлөгч Н.Цэлмүүн “Цаг үе, нөхцөл байдал, техник технологи хурдтай өөрчлөгдөж, бидний үр хүүхдийн амьдрах, боловсрох, хөгжих орчин тэс ондоо болж байгаатай зэрэгцээд тэдний дотоод ертөнц, сэтгэл зүрхэнд нь юу болж байгааг ойлгож мэдрэх, томчууд бид хэрхэн, яаж туслах, хүүхдүүдийн маань хувьд юу үнэт зүйлс болох гэх мэт олон асуултын хариултыг өнөөдрийн яригдах судалгааны ажлуудын үр дүнгээс олж мэднэ гэж найдаж байна. Монгол улсын ирээдүй бол хүчтэй эдийн засаг, хөгжил дээр тулгуурласан хүнлэг, энэрэнгүй үзэл төлөвшсөн, амгалан тайван, аз жаргал хайр дүүрэн гэрэлтсэн үр хүүхдүүд гэж боддог” хэмээн онцолсон юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Иенийн ханшийн уналт Японы бизнест нөлөөлж байна
02024-4-30 9:49
Италийн Ерөнхий сайд Ж.Мелони Европын парламентын сонгуульд өрсөлдөнө
02024-4-30 9:36
Хиймэл оюун ухааны өсөлттэй холбоотойгоор ураны үнэ нэг жилийн дотор 70 хувиар өсжээ
02024-4-30 8:14
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18