Sony Interactive Entertainment компанийн гүйцэтгэх захирал Жим Райан ирэх онд тэтгэвэртээ гарах болжээ
2023, 9 сарын 29. 19:210

PlayStation тоглуулагчийг нийлүүлэгч Sony Interactive Entertainment компанийн гүйцэтгэх захирал Жим Райан ирэх онд тэтгэвэртээ гарах болсноо зарлажээ.

Түүний хувьд Sony Interactive Entertainment компанид нийт 30 жил ажилласан бөгөөд 2019 оны хоёрдугаар сард тус компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг хүлээн авч байсан юм. Тийнхүү ноён Райаны мэдэгдсэнээр тэр ирэх 2024 оны гуравдугаар сард тэтгэвэртээ гарна гэжээ.

Улмаар түүний албыг одоогийн үйл ажиллагаа хариуцсан захирал Хироки Тотоки түр хүлээн авах юм.

BBC сувгаас мэдээлснээр түүний карьерын хамгийн ойрын томоохон амжилт нь Sony Interactive Entertainment компанийг дэлхий дахинаа нийт 40 сая ширхэг PlayStation5 тоглуулагч борлуулахад хувь нэмрээ оруулсан явдал гэсэн байна.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47