Энэтхэг: Уурын аргаар боловсруулсан будаанд экспортын 20 хувийн татвар ногдуулжээ
2023, 8 сарын 26. 15:020

Цагаан будааны экспортоор дэлхийд тэргүүлэгч Энэтхэг улс зарим сортын цагаан будааны экспортыг хориглоод удаагүй байгаа билээ. Тэгвэл энэ удаад уурын аргаар боловсруулсан будаанаас экспортын татвар авч эхэлжээ.

Энэтхэгийн Financial Express сонины орон нутгийн цагаар 26-ны өдөр мэдээлснээр, Энэтхэгийн Сангийн яам өмнөх өдрийн үдээс хойш уурын аргаар боловсруулсан будаанд 20 хувийн экспортын татвар ногдуулахаар болсон талаар мэдэгдсэн байна.

Тус улс нь буталсан будааны үр болон цагаан будааны басмати бус сортуудыг экспортлохыг хориглоод удаагүйбайгаа билээ.

Энэтхэг улс өнгөрсөн онд 22 сая тонн цагаан будаа экспортолсон нь дэлхийн цагаан будааны экспортын 40 гаруй хувийг эзэлсэн юм.

Тус улс цагаан будааны экспортод хязгаарлалт тавьж байгаагийн шалтгаан нь “Эль Ниньо” үзэгдлийн нөлөөгөөр ган гачиг үргэлжилж байгаатай холбоотойгоор цагаан будаа зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүдийн ургац эрс буурч, үнэ өсөж байгаатай холбоотой аж.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
1
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47
Соёл хоорондын яриа хэлэлцээний Бүх дэлхийн VI чуулга уулзалт эхэллээ
02024-5-2 12:44
Морин толгой мананцрын шинэ зургуудыг танилцуулжээ
02024-5-2 12:36
Тэнгис дээгүүр нисгэгчгүй онгоцоор ачаа тээвэрлэв
02024-5-2 12:32
LVMH групп томоохон хотуудын үнэ цэнтэй байршлуудад үл хөдлөх хөрөнгө олноор авч эхэлжээ
02024-5-2 9:44
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03