АНУ: Хаагдсан АЦС-д 1.5 тэрбум ам.долларын зээл олгож, үйл ажиллагааг нь эргэн сэргээнэ
2 сарын 1. 2:150

Bloomberg агентлагийн орон нутгийн цагаар 30-ны өдөр мэдээлснээр, АНУ-ын ерөнхийлөгч Байдены засаг захиргаа “үүдээ барьсан” атомын цахилгаан станцын (АЦС) үйл ажиллагааг дахин эхлүүлэхэд зориулж 1.5 тэрбум ам.долларын зээл олгохоор төлөвлөж байгаа талаар онцолжээ.

Тодруулбал АНУ-ын Мичиган мужийн Саут Хейвен дахь Palisade АЦС-д зориулан энэхүү зээлийг гаргахаар төлөвлөж байгаа аж. Тус цахилгаан станц нь 800 МВт (мегаватт) хүчин чадалтай бөгөөд Мичиган мужийн цахилгаан эрчим хүчний 5 орчим хувийг үйлдвэрлэх боломжтой юм.

Өмнө нь АНУ-ын эрчим хүчний Entergy компанийн эзэмшилд байсан Palisade АЦС-ыг 2022 оны 6-р сард Holtech Decommissioning худалдан авч, оператор нь болоод байгаа бөгөөд АЦС-ын үйл ажиллагааг дахин эхлүүлэхээр хөөцөлдөж байгаа нь энэ юм.

Энэхүү зээлийн дэмжлэг нь хуучин АЦС-ыг сэргээх зорилготой “Инфляцыг бууруулах тухай хууль”-ийн хүрээнд хийгдэж буй ажил билээ. Санхүүжилтийг АНУ-ын Эрчим хүчний яамны зээлийн батлан ​​даалтын хөтөлбөрийн зүгээс энэ 2-р сард багтаан гаргахаар төлөвлөж байна гэж Bloomberg агентлаг эх сурвалжаас иш татан цохон тэмдэглэсэн байна. Хэрэв уг дэмжлэгийг олгох нь үнэн бол Байдены засаг захиргаа АЦС-ыг анх удаа санхүүжүүлж буй хэрэг болох юм.

Holtec Decommissioning компанийн хэвлэлийн төлөөлөгч Ник Кулп “Энэ бол АНУ болон Мичиган мужийн хувьд түүхэн боломж юм. Чулуужсан түлшний хэрэглээнээс аль болох татгалзаж буй энэ үед цөмийн эрчим хүч нь уур амьсгалын зорилтыг биелүүлэхэд, эрчим хүчний үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх нь тодорхой” хэмээн өгүүлсэн байна.

Үүний зэрэгцээ хямд өртөг бүхий байгалийн хий, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ нэмэгдсэний улмаас 2013 оноос хойш АНУ-ын арав гаруй цөмийн реакторууд үйл ажиллагаагаа зогсоогоод байгаа билээ. Үүгээр ч зогсохгүй АНУ-ын Эрчим хүчний яамны зүгээс өдгөө үйл ажиллагаа явуулж буй цөмийн реакторуудын талаас илүү хувь нь эдийн засгийн хүчин зүйлээс шалтгаалан хаагдах эрсдэлтэй байгааг мөн анхааруулсан юм.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35