Польшийн ерөнхий сайд: Вагнер групп өдгөө ерөнхийлөгч Путины шууд удирдлагад орсон
2023, 8 сарын 25. 9:150

Польшийн ерөнхий сайд Матеуш Моравецкигийн хэлснээр Оросын батлан хамгаалахын хувийн компани болох Вагнер групп өдгөө ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины гарт орсон хэмээн онцолсныг ТВП суваг орон нутгийн цагаар 24-ний өдөр мэдээлэв.

Тодруулбал ерөнхий сайд Моравецки Варшавт болсон хэвлэлийн бага хурлын үеэр Вагнер группын тэргүүн Евгений Пригожин нас барсантай холбогдуулан "Вагнер группыг удирдах эрх мэдэл ерөнхийлөгч Путинд шууд шилжсэн” хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Тэрээр “Вагнер групп нь өдгөө ерөнхийлөгч Путин болон түүний ойрын хүрээллийнхний гарт ороод байна. Тус групп нь аюулгүй байдлын бодлогод хөндлөнгөөс оролцох, Орос, Беларусьтай хил залгаа улс орнуудын тогтвортой байдлыг алдагдуулахад чиглэсэн өдөөн хатгалга, айлган сүрдүүлэх зэрэг үйл ажиллагаа нь өмнөхөөсөө ч олон өдүүлэх магадлал бүрдээд байна” хэмээн үзэл бодлоо илэрхийлэв.

Эргэн сануулахад өмнөх өдөр нь Москвагийн баруун хойд хэсэгт орших Тверь мужид осолдсон онгоцонд Вагнер группын тэргүүн Евгений Пригожин зорчиж байсан талаар Оросын эрх баригчид мэдэгдсэн болохыг бид өмнө нь мэдээлсэн билээ.

Пригожин нас барсан гэдгийг ерөнхийлөгч Путин ч энэ хэргийн маргааш албан ёсоор баталсан юм.

Эх сурвалж: Newsis

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35