Солонгос хоорондын харилцаа хариуцсан байгууллагуудыг татан буулгажээ
1 сарын 16. 16:490

Өмнөд Солонгостой хамтын ажиллагааг дэмжих, нэгдэх асуудлыг хариуцсан, засгийн газрын хэд хэдэн гол агентлагийг албан ёсоор татан буулгаж байна гэж Умард Солонгосын төрийн мэдлийн хэвлэл өнөөдөр мэдээлэв.

Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн /KCNA/ мэдээлснээр, удирдагч Ким Жөн Ун Өмнөд Солонгостой эвлэрэхийг эрмэлзэх чиглэлд үргэлжлүүлэн ажиллахыг “алдаа” гэж мэдэгдсэнээс хэдхэн долоо хоногийн дараа уг шийдвэрийг гаргажээ.

Пёньян тагнуулын хиймэл дагуул хөөргөсний дараа Өмнөдийн тал цэргийн хурцадмал байдлыг намжаах зорилгоор 2018 онд байгуулсан хэлэлцээрийн зарим заалтын хэрэгжилтийг түр зогсоосноор Солонгос хоорондын харилцаа энэ онд эрс муудаад байна.

Өмнөд Солонгосыг “гол дайсан” хэмээн тодорхойлсон Ким Жөн Ун саяхан мэдэгдэхдээ, Умардын өрсөлдөгч оронтой эвлэрч, нэгдэх оролдлого нь “бидний цаашид хийх ёсгүй алдаа” гэжээ. Умард, Өмнөд Солонгосын аль аль нь Үндсэн хуулиндаа өөрсдийгөө Солонгосын хойгийг захиран тохинуулах эрхтэй гэж тунхаглажээ.

БНАСАУ болон БНСУ гэсэн албан ёсны нэршилтэй Умард, Өмнөд Солонгос нь 75 жилийн өмнө байгуулагдсан боловч аль аль нь зарчмын хувьд нөгөөгөө хууль бус гэж үздэг хэвээр байна.

Өнөөг хүртэл хоёр талын дипломат харилцааг Сөүлийн Үндэстнээ нэгтгэх яам болон Пёньяны Энх тайвнаар нэгтгэх асуудал эрхэлсэн хороо хариуцаж байсан юм. Харин тус хороо нь Ардын дээд хурлаас татан буулгасан гэж зарласан агентлагуудын нэг болж байна.

Дайны байдалд байгаа хамгийн дайсагнагч хоёр улс одоо Солонгосын хойгт ширүүн сөргөлдөж байна” гэж тус хурлын шийдвэрт дурдсаныг KCNA мэдээлээд, Солонгосыг БНСУ-тай нэгтгэх нь хэзээ ч боломжгүй гэдгийг нэмж дурджээ.


Эх сурвалж: AFP /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35