Хөгжингүй орнуудын Засгийн газрын бондын хүү 3 жилийн дотор 50 хувиар өсжээ
2023, 8 сарын 21. 8:520

Хөгжингүй орнуудын энэ онд төлөх Засгийн газрын бондын хүү 1,28 их наяд ам.долларт хүрч, сүүлийн гурван жилийн хугацаанд бараг 50 хувиар өсөх төлөвтэй байна. Бодлогын хүү маш бага байхад гаргасан улс орнуудын бондын хүү АНУ болон Европын Холбооны төв банкнууд бодлогын хүүгээ өрсөлдөхүйц хэмжээгээр нэмэгдүүлсний үр дүнд ийнхүү өрийн хүүгийн дарамт нэмэгдэхэд хүрчээ.

Олон улсын зээлжих зэрэглэлийн Fitch агентлаг 20-ны өдөр тооцоолсноор дэлхийн 120 орны засгийн газар энэ онд засгийн газрын бондын хүүгийн 2.2 их наяд ам.долларыг төлөх ёстой хэмээн онцлов. Энэ нь жилийн өмнөхтэй харьцуулахад 10 хувиар өссөн үзүүлэлт юм. Тэдгээрийн дотроос хөгжингүй орнуудын засгийн газрын бондын хүүгийн дарамт 1,28 их наяд ам.долларт хүрч буй нь цар тахал тархахаас өмнөх буюу 2020 онтой харьцуулахад 47 хувиар өссөн үзүүлэлт аж.

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын статистик мэдээгээр ч энэ онд АНУ, Япон, Европын холбоо зэрэг өндөр хөгжилтэй орнуудын Засгийн газрын бондын хүү 2020 онтой харьцуулахад 45 хувиар нэмэгдэж, 1.65 их наяд ам.долларт хүрэх төлөвтэй байгааг дурдав. Олон улсын валютын сангийн (ОУВС) мэдээлснээр 2021 онд хөгжингүй болон хөгжиж буй орнуудын үндэсний өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд (ДНБ) эзлэх харьцаа дэлхийн хоёрдугаар дайны үеийнхээс давсан хэмээсэн байна.

Өнгөрсөн оны эхэн үеэс томоохон улс орнуудын төв банкнууд суурь хүүгээ өсгөж эхэлснээс хойш хүүгийн дарамт нэмэгдэж ийм үр дүнд хүргэжээ. 2020 оноос хойш томоохон орнууд цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор үүссэн эдийн засгийн цочролыг намжаахын тулд зээлийн хүүгээ бууруулж, их хэмжээний Засгийн газрын бонд гаргасан билээ. Fitch агентлаг “Хөгжингүй орнууд мөнгөний бодлогоо зөөлрүүлэх замаар тухайн үед өрийн хэмжээгээ нэмэгдүүлсээр байв” хэмээн онцолжээ.

Гэвч удалгүй төв банкнууд инфляцыг барих зорилгоор мөнгөний бодлогыг чангатгахад энэ байдал эрс өөрчлөгдсөн юм. Тухайлбал өнгөрсөн оны эхэн үе хүртэл 1 хувиас доош байсан хөгжингүй орнуудын Засгийн газрын 10 жилийн хугацаатай бондын хүү жил хагасын дотор 3-4 дахин өссөн байна. АНУ, Их Британийн засгийн газрын 10 жилийн хугацаатай бондын өгөөж өдгөө жилийн 4.2 хувь, 4.7 хувьд тус тус хүрэв.

Зээлийн хүү өсөхийн хэрээр өнгөрөгч хоёрдугаар улиралд АНУ-ын төлсөн Засгийн газрын бондын хүү жилийн дүнгээр нэг их наяд ам.долларт хүрч 3 жилийн дотор 70 хувиар өссөн байна. Тэрчлэн энэ онд Германы өртэй холбоотой зардал 2021 онтой харьцуулахад арав дахин их буюу 40 тэрбум еврод хүрэх төлөвтэй байгаа аж.

Японы Засгийн газар зөвхөн 2020 онд л гэхэд 100 гаруй их наяд иенийн Засгийн газрын бонд гаргасан бөгөөд тэдгээрийн ихэнх нь дараагийн нэг жилийн дотор дуусгавар болох юм.

Эх сурвалж: Hankyung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01