Индонез: Ирэх жилээс Бали арлыг зорин ирэх жуулчдаас аялал жуулчлалын татвар авна
2023, 7 сарын 14. 4:270

Индонезийн засгийн газар ирэх жилээс Бали арлыг зорин ирэх гадаадын жуулчдаас 10 ам.долларын аялал жуулчлалын татварыг авахаар болжээ.

Индонезийн Decik News сонины 13-ны өдрийн мэдээлснээр, Бали арлын амбан захирагч Ваян Костер тус арлын соёл, байгаль орчныг хамгаалахын тулд гадаадын жуулчдаас 150,000 рупи буюу 10 ам.долларын аялал жуулчлалын татвар ирэх жилээс авахаар төлөвлөж байгаа хэмээн дурдсаныг онцлов.

Энэхүү татварыг хилийн чанадаас болон Индонезийн бусад хэсгээс Бали арлыг зорин ирж буй гадаадын жуулчдаас нисэх онгоцны буудал болон бусад боомтууд дээрээс авах бөгөөд Индонезчүүдэд хамаарахгүй аж.

Бали арлын засаг захиргаа уг татвараас олсон орлогыг Бали дахь аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлэхэд зарцуулахаар төлөвлөж байгаагаа мөн энэ үеэр мэдэгдэв.

Индонезийн хамгийн том аялал жуулчлалын бүс болох Бали арлыг зорих жуулчдын тоо өнгөрсөн жилээс эрс нэмэгдсэн ба өнгөрсөн жил л гэхэд 2 сая гаруй жуулчин хүлээн авчээ. Харин энэ жил Балид 5 сая орчим жуулчин ирнэ гэх тооцоо бий.

Гэвч жуулчдын тоо нэмэгдэхийн хэрээр хог хаягдал нэмэгдэж, дэд бүтцийн байгууламжуудын хүртээмж муудаж байгаа тул ийнхүү аялал жуулчлалын татварыг хэрэгжүүлэхээр болж буй нь энэ аж.

Бали арлын захиргааны зүгээс аялал жуулчлалын татварыг 30-100 ам.доллар байхаар хэлэлцэж байна гэж орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр өмнө нь мэдээлж байсантай харьцуулахад энэ нь тун боломжийн зохицуулалт болсныг дурдах нь зүйтэй.

Аялал жуулчлалын татварыг ногдуулахаар болсон явдал нь жуулчдын тоог бууруулна гэж болгоомжилж буй талаар амбан захирагч Костероос асуухад “Аялал жуулчлалын татварыг Бали арлын соёл, байгаль орчиныг хамгаалахад ашиглах тул илүү сайн дэд бүтцийг бий болгоход тусална” хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Макрон, Кишида нар хиймэл оюун ухааны олон улсын байгууллага байгуулах асуудлыг хэлэлцжээ
02024-5-6 9:58
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52