Баасан гарагт БНХАУ Австрали улсаас импортлох арвайд ногдуулах татвараа цуцалсан билээ. Улмаар тус шийдвэр энэ бямба гарагаас эхлэн хүчин төгөлдөр хэрэгжих болсон юм. Тэгвэл Австрали улсын зүгээс тус шийдвэртэй танилцахтай зэрэгцэн БНХАУ-ыг худалдааны бусад хоригоо цуцлахыг уриалжээ.
БНХАУ-ын хувьд Австралийн дарс, хавчны мах болон махны экспортод хязгаарлалт тавьсан байдаг юм.
Олон улсын хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар БНХАУ Австралиас импортлох арвайн татвараа хүчингүй болгосноор хоёр улсын худалдааны харилцаа холбоо хуучин хэвдээ ороход ойртож байна гэжээ.
Эх сурвалж: The Reuters