Турк: Бодлогын хүүгээ 5 пунктээр нэмэгдүүлж, 50 хувьд хүргэжээ
3 сарын 22. 4:290

Туркийн Төв банк 21-ний өдөр бодлогын хүүгээ 5 пунктээр нэмэгдүүлж 50 хувьд хүргэжээ. Айл өрхүүдийг эдийн засгийн хүнд байдалд оруулж буй инфляцын өсөлтөөс сэргийлэхийн тулд бодлогын хүүгээ ийнхүү дахин нэмэгдүүлэх шийдвэр гаргасан байна.

Энэ сарын 31-ний өдөр болох хотын даргын сонгуулийн өмнө Төв банк бодлогын хүүгээ тогтвортой байлгана гэж олон нийт таамаглаж байсан нь ийнхүү талаар болов.

Тус банкны зүгээс “Инфляцын өсөлт улам бүр нэмэгдэх хандлагатай байгаа учир бодлогын хүүг өсгөхөөс өөр аргагүй боллоо. Сар бүрийн инфляцын түвшингийн үзүүлэлт тасралтгүй буурах хүртэл мөнгөний хатуу бодлогыг баримталсаар байх болно” хэмээн мэдэгджээ.

Өнгөрөгч 2-р сард Туркийн хэрэглээний үнийн өсөлт 67 хувьд хүрч хүлээлтээс давсан байна. Үнийн өсөлтөөс үүдэн олон айл өрх хоол хүнс, түрээс, хэрэглээний төлбөрөө төлөхөд хүндрэлтэй тулгараад байгаа юм.

Өнгөрсөн оны 6-р сард 8.5 хувь байсан бодлогын хүүгээ хэд хэдэн удаа дараалан нэмэгдүүлснээр өнгөрөгч 1-р сард 45 хувьд хүрээд байсан билээ.

Эх сурвалж: Newsis

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ОУВС: Хятадын эсрэг худалдааны хязгаарлалт нь дэлхийн ДНБ-ийг долоон хувиар бууруулж болзошгүй
02024-5-8 1:35
Япон компаниуд хамтран дэлхийн анхны 6G төхөөрөмжийг бүтээжээ
02024-5-7 20:20
“Амазон” компани Сингапурт 9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна
02024-5-7 18:51
Владимир Путин ОХУ-ын төрийн тэргүүний тангараг өргөлөө
02024-5-7 18:40
Пулицерийн шагналын эзэд тодорчээ
02024-5-7 15:07
Аргентины нэрт дасгалжуулагч С.Менотти таалал төгсжээ
02024-5-7 13:46
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Францад айлчилж байна
02024-5-7 12:09
Израилын арми Рафахт цохилт өгч эхэлжээ
02024-5-7 12:05
OpenAI компанийн удирдах түвшний хоёр албан тушаалтан нэгэн зэрэг огцоржээ
02024-5-7 8:56
Египетэд болсон Газын асуудлаарх хэлэлцээ өндөрлөжээ
02024-5-6 16:13