Дэлхийн томоохон автомашин үйлдвэрлэгчид хамтран дэлхий даяар 30.000 өндөр хурдны цэнэглэх станц байгуулна
2023, 7 сарын 27. 4:300

BMW, General Motors (GM), Honda, Mercedes-Benz, Stellantis, Hyundai Motor болон Kia компаниуд хамтран АНУ-д цахилгаан автомашины цэнэглэгчийн асуудлыг шийдэхэд хувь нэмэр оруулах зорилгоор нэгэн шинэ компани байгуулахаар болсноо мэдэгдэв.

The Wall Street Journal сонины орон нутгийн цагаар 26-ны өдөр мэдээлснээр, автомашин үйлдвэрлэгч эдгээр долоон томоохон компаниуд цахилгаан автомашины цэнэглэх сүлжээг байгуулах зорилго бүхий хамтарсан компанид дор хаяж 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон талаар онцолжээ.

Энэхүү компани нь дараагийн хэдэн жилийн хугацаанд АНУ-ын хот, суурин газар болон хурдны зам дагуу 30 мянга гаруй өндөр хурдны цэнэглэх станцыг барихаар төлөвлөж байгаа аж.

2017 онд Европт хэд хэдэн автомашин үйлдвэрлэгчид хамтран үүсгэн байгуулсан цахилгаан автомашины цэнэглэгчийн нэгдсэн сүлжээг байгуулах Ionity компанийн бизнес моделийн дагуу энэхүү хамтарсан компанид тухайн долоон компани яг ижил хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр шийджээ.

Хэрэглэгчид цахилгаан автомашин худалдаж авахаас хойш сууж, эргэлздэг хамгийн том шалтгаан бол цэнэглэх станц дутмаг байдгаас үүдэлтэй ба автомашин үйлдвэрлэгчид ийнхүү өөрсдөө цэнэглэх сүлжээг байгуулж эхэлсэн байна.

Чухам ийм шалтгаанаар GM, Mercedes-Benz, Ford, Nissan, Rivian зэрэг компаниуд саяхан Теsla-гийн 22,000 “Supercharger” нэртэй өндөр хурдны цэнэглэгч станцыг хэсэгчлэн ашиглах гэрээнд гарын үсэг зурж “өрсөлдөгчийнхөө өвөрт орох” замыг сонгохоос аргагүйд хүрч байсан билээ.

Үүнээс гадна тус долоон компани өөрсдийн цэнэглэх сүлжээг бий болгохоор шийдсэн явдал нь цахилгаан автомашин үйлдвэрлэлийн салбартаа тэргүүлэгч Теsla компанитай жинхэнэ утгаараа өрсөлдөж эхэлнэ гэсэн үг юм.

АНУ-ын Эрчим хүчний яамны мэдээлснээр арав гаруй жилийн турш супер цэнэглэгчийн сүлжээгээ өргөжүүлсэн Тесла нь тус улсын өндөр хурдны цэнэглэгч станцуудын 60 орчим хувийг эзэлдэг аж.

Хамтарсан үйлдвэр байгуулах төлөвлөгөөнөөс гадна Mercedes-Benz компани энэ оны эхээр дэлхий даяар 10,000 өндөр хурдны цэнэглэх станц, түүний дотор Хойд Америкт 3,000 станц барихаар төлөвлөж байсан зэргээр зарим компаниуд бие даан цэнэглэх сүлжээг бий болгох тал дээр анхаарч байна.

Гэвч тус хамтарсан компанийн шинээр барих өндөр хурдны цэнэглэгч станцууд нь АНУ-ын одоогийн стандарт цэнэглэгч CCS-ээс гадна Теsla-гийн цэнэглэх стандарт болох NACS-ыг суурилуулах аж.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Иенийн ханшийн уналт Японы бизнест нөлөөлж байна
02024-4-30 9:49
Италийн Ерөнхий сайд Ж.Мелони Европын парламентын сонгуульд өрсөлдөнө
02024-4-30 9:36
Хиймэл оюун ухааны өсөлттэй холбоотойгоор ураны үнэ нэг жилийн дотор 70 хувиар өсжээ
02024-4-30 8:14
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18