Toki апп Playtime наадмыг бүрэн цахимжууллаа
2023, 6 сарын 28. 11:560

Жил бүр залуусын хүсэн хүлээдэг хамгийн том хөгжмийн фестиваль Playtime наадам тун удахгүй болох гэж байна. Шинэлэг үйлчилгээ, хялбар, хурдан байдлаараа үргэлж ялгардаг Toki апп Playtime наадмын албан ёсны апп-аар хоёр дахь жилдээ оролцож, хөгжимд хайртай залуустайгаа хамт байхад бэлэн болжээ.

Монголд анх удаа фестивалийн апп хөгжүүлсэн Toki-той хамт Playtime наадмыг зорьсноор цагийн хуваарь, уран бүтээлчид, тайзны мэдээлэл бүхий бүтэн хөтөлбөрийг авахаас гадна зөвхөн өөрийн, дахин давтагдашгүй Lineup-ыг (хөтөлбөр) үүсгэх боломжтой. Ингэснээр сонгосон хамтлаг, дуучныхаа тоглолтыг эхлэхээс өмнө Toki апп-с утсандаа урьдчилан мэдэгдэл аваад өөрийн дуртай дуу, хөгжмийг цаг алдалгүй сонсоорой. Мөн газрын зураг хэсгээс тайз, хоолны газруудын байршлуудыг хамгийн ойлгомжтой, дэлгэрэнгүйгээр харахаас гадна хоол, уух зүйлсийн менюг ч харах боломжтой.

Үүнээс гадна та хэрэглээ бүрийг хялбарчилж буй Toki апп-р Umoney картаа цэнэглэх, такси дуудах, нэгж датагаа авах зэрэг Playtime наадмын турш хэрэгтэй бүх үйлчилгээг нэг дороос аваарай.

Playtime наадам нь Тогтвортой хөгжлийн зорилтынхоо хүрээнд “Ногоон наадам” болохоор зорин ажиллаж байна. Өмнөх жилүүдэд уран бүтээлчид, арын албаны ажилчид, ивээн тэтгэгчид зэрэг үзэгчээс бусад бүх хүний бүртгэл цаасан байдлаар хийгддэг байсныг Toki апп энэ жил бүрэн цахимжуулж, дахин давтагдашгүй QR кодоор нэвтрэх дижитал системийг бүтээсэн байна. Toki апп Playtime наадмыг ийнхүү бүхэлд нь дижиталжуулж, цаасан хэрэглээг багасган байгаль орчиндоо өөрийн хувь нэмрийг орууллаа.

Toki апп ашиглан бүх мэдээлэл, бүртгэлээ ганцхан апп-с хялбараар авах боломжтой болсон нь Playtime наадмыг Toki апп-гүйгээр төсөөлшгүй томоохон байр суурийг бий болгож байна.

Энд дарж өөрийн Lineup-г үүсгээрэй. Let’s Toki at Playtime

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
OpenAI компанийн удирдах түвшний хоёр албан тушаалтан нэгэн зэрэг огцоржээ
02024-5-7 8:56
Египетэд болсон Газын асуудлаарх хэлэлцээ өндөрлөжээ
02024-5-6 16:13
Ши Жиньпин Европын орнуудад айлчилна
02024-5-6 16:11
Садик Хан Лондон хотын даргаар гурав дахь удаагаа сонгогдов
02024-5-6 15:38
Н.Пелоси, М.Блүүмберг, жүжигчин Мишель Йео нарыг Америкийн хамгийн хүндтэй одонгоор шагнав
02024-5-6 15:35
Европын холбоо, Япон 2026 оноос эхлэн сансар судлалын салбарт хамтарсан төслүүдийг хэрэгжүүлнэ
02024-5-6 14:00
Макрон, Кишида нар хиймэл оюун ухааны олон улсын байгууллага байгуулах асуудлыг хэлэлцжээ
02024-5-6 9:58
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10