Энэ зууны эцэс гэхэд Гималайн мөсөн голуудын 80 хувь нь хайлж үгүй болох магадлалтай
2023, 6 сарын 21. 4:450

Антарктид, Арктикийн дараа ордог дэлхийн гурав дахь том мөс, цасны орд болох Гималайн нуруунд 15 мянга орчим мөсөн гол байдаг юм. Тэгвэл тус бүс нутгийн мөсөн голуудын 80 хүртэлх хувь нь дэлхийн дулаарлын улмаас энэ зууны эцэс гэхэд үгүй болж магадгүй гэсэн судалгаа гарчээ.

Ройтерс зэрэг гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, Балбын Катманду дахь Олон улсын уулын цогц хөгжлийн төвийн судлаачид орон нутгийн цагаар 20-ны өдөр нийтэлсэн Хиндукуш уулын мөсөн голын тухай илтгэлдээ ийнхүү мэдэгдсэн талаар онцлов.

Уг тайланд дурдсанаар, дэлхийн агаарын температур аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс 1.5-2 хэмээр нэмэгдвэл 2100 он гэхэд тус бүс нутгийн мөсөн голын 30-50 хувь нь хайлж үгүй ​​болно хэмээн дурджээ.

Харин аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс агаарын температур 3-4 градусаар нэмэгдвэл Гималайн зүүн хэсгийн мөсөн голын 75-80 хувь нь хайлж, устаж болзошгүйг анхааруулсан байна.

Олон улсын хамтын нийгэмлэг 2015 оны Парисын уур амьсгалын өөрчлөлтийн хэлэлцээрийн дагуу дэлхийн дундаж температурын өсөлтийг 2100 он гэхэд аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхтэй харьцуулахад 2 градусын дотор, чадвал 1.5 градусаар доогуур байлгахаар тохиролцсон хэдий ч энэхүү зорилтдоо хүрэх нь бараг боломжгүй гэж шинжээчид үзэж байгаа юм.

Судалгааг удирдсан эрдэмтэн Филиппус Вестер "Мөсөн голууд төсөөлж байснаас хамаагүй хурдтай хайлж байна. Хайлж буй мөсөн голуудын усны хэмжээ ихсэж үер болох нь тодорхой бөгөөд энэ нь эцэстээ усны хангамжийг бууруулах сөрөг нөлөөтэй байдаг” хэмээн онцлон тэмдэглэв.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35