Хайнаньд нүүрстөрөгчийн ялгаралгүй ногоон бүс байгуулжээ
3 сарын 26. 18:280

Нүүрстөрөгчийн ялгарлыг үндсэндээ тэглэсэн Хайнань арал дахь үзүүлэнгийн ногоон бүсийг энэ оны Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалтын үеэр анх удаа танилцуулах гэж байна.

Хоёр жилийн турш урьдчилан бэлдсэний эцэст нүүрстөрөгчийн ялгарлыг бараг тэглэсэн бүсэд найман чиглэл дэх 18 инженерийн төсөл Боао хотноо хэрэгжиж дуусжээ. Энэхүү бүс нь жилд 30 сая гаруй квт/цаг байгаль орчинд ээлтэй цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг ба Боаогийн чуулга уулзалтын жил тутмын бага хурлын бүх объектыг эрчим хүчээр хангаж байна. Хятадын болон олон улсын шинжээчид шалгалт хийсний дараа тус хотод "Нүүрстөрөгчийн ялгаралгүй үйл ажиллагааны бүсийн гэрчилгээ"-г олголоо. Хятадын томоохон яамд ч мөн Боаогийн энэхүү шинэ статусыг баталжээ.

Хайнань мужийн Орон сууц, хот байгуулалтын газрын орлогч дарга Лю Лянвэй "Бид нутгийн нөхцөл байдалтай уялдуулан нүүрстөрөгч бага ялгаруулдаг хороолол, аж үйлдвэрийн парк барьж, үзүүлэнгийн төслүүдийг хэрэгжүүлж байна. Ийнхүү бид Хайнаньд барилга байгууламжийн тодорхой загварыг бий болгож, нүүрстөрөгч ялгаруулдаггүй технологи, бүтээгдэхүүн, материал, менежментийн туршлагыг дэлхий нийтэд харуулахыг зорьж байна. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд оруулж буй Хятад улсын хувь нэмрийг улам нэмэгдүүлж байна" хэмээн ярилаа.

Хайнань мужийн байгалийн нөөц, төлөвлөлтийн газрын ерөнхий инженер Ван Жунган, Олон улсын нэгдүгээр зэрэглэлийн стандартад хүрснээрээ бид нүүрстөрөгч багатай орон зайн төлөвлөлтийн судалгааг хурдасгаж, хот, хөдөөгийн аль алинд нь нүүрстөрөгч багатай хөгжлийг тэнцвэржүүллээ гэв.

Үзүүлэнгийн бүс нь жилд 32 сая орчим квт/цаг цэвэр эрчим хүч үйлдвэрлэх ба “сөрөг гэж нэрлэгддэг нүүрстөрөгчийг” жил бүр 7,720 тонныг хуримтлуулах ажээ.

1.9 хав.дөр.км талбайг хамарсан үзүүлэнгийн бүсэд 2019 онд жилд 12 мянга гаруй тонн байсан нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг 470 тонн хүртэл бууруулсан байна. Мөн хотын бусад дэд бүтцээс ялгарах нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарал жилд 11 мянган тонн байснаа бараг тэг болж буурчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35