АНУ: Танилцах аппликейшнуудыг орлох хамгийн шилдэг хувилбар нь ажлын байрны платформ уу?
4 сарын 2. 19:270

80-аас 2000 оныхны хувьд эсрэг хүйстэнтэйгээ танилцахад танилцах аппликейшнуудыг зорих нь нийтлэг үзэгдэл болсон. Ажил, хичээл, амьдрал гээд шинэ орчинд орж, шинэ хүмүүстэй танилцаад байх зав тийм ч их байдаггүй хүмүүсийн хувьд танилцах аппликейшн хамгийн хялбар шийдэл болсон гэхэд буруудахгүй. Гэсэн хэдий ч танилцах аппликейшнуудыг хүн бүр үндсэн зорилгоор нь ашигладаггүйгээс үүдэн зарим хүмүүс амьдралын ханиа ажлын байрны платформоос хайх болжээ.

Хачирхалтай биш гэж үү?

Тодруулбал, саяхан DatingNews.com хуудаснаас олж тогтоосноор танилцах аппликейшн ашиглаад амжилт олоогүй 35-40 насныхан ажлын байр, хүний нөөцийн LinkedIn платформоос хосоо хайх болжээ. Судалгаагаар энэ насныхны 61 хувь нь хосоо LinkedIn аппликейшнаас олсон бол Сан Энтонио хотод энэ үзэгдэл илүү өндөр хувьтай ажиглагдсан байна. Тус хотод амьдардаг 35-40 насныхны хариулснаар тэдний 71 хувь нь ажлын байрны платформоор дамжуулан хосоо олсон гэжээ.

Харин эл үзэгдэл 20-40 насныхны 52 хувийг хамарсан байна.

Хүмүүсийн өмгөөлж байгаагаар LinkedIn болон түүнтэй төстэй аппликейшны давуу тал нь тэд илүү өндөр боловсролтой, тогтсон ажилтай хүнийг хосоороо сонгох боломжийг олгодог гэнэ.


Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Япон, Европын холбоо эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх талаар хамтарсан мэдэгдэл гаргана
02024-5-1 0:53
Иенийн ханшийн уналт Японы бизнест нөлөөлж байна
02024-4-30 9:49
Италийн Ерөнхий сайд Ж.Мелони Европын парламентын сонгуульд өрсөлдөнө
02024-4-30 9:36
Хиймэл оюун ухааны өсөлттэй холбоотойгоор ураны үнэ нэг жилийн дотор 70 хувиар өсжээ
02024-4-30 8:14
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26