Боинг компани 747 загварын сүүлийн агаарын хөлгөө захиалагчид нь хүргэжээ
2023, 2 сарын 3. 17:410

Пүрэв гарагийн өглөө агаарын хөлөг үйлдвэрлэгч Боинг компани 747 загварын агаарын хөлгийнхөө сүүлийн захиалгыг хүргэжээ. Агаарын хөлгийг тэд Америкийн ачаа тээврийн Атлас Эйр компанид нийлүүлсэн байна.

Боинг компанийн хувьд дахин 747 загварын хөлөг үйлдвэрлэхгүй бөгөөд энэ загварын сүүлийн агаарын хөлгөө хүргэхдээ тэд тусгай арга хэмжээ ч зохион байгуулсан байна. Тодруулбал, мягмар гарагт Боинг компанийн мянга мянган ажилтан, жүжигчин Хон Траволта, Кантас авиакомпанийн элч төлөөлөгч нар компанийн үйлдвэрт зочилж, 747 загварын онгоцтой салах ёс гүйцэтгэсэн юм.

Тийнхүү пүрэв гарагийн өглөө хөлгийг хүргэхдээ ч нисгэгчид тусгай маршрутаар зорчин агаарт 747 гэсэн дугаартай аварга титмийг дүрсэлсэн байна.

Боинг 747 загварын агаарын хөлгийн хувьд сүүлийн жилүүдэд эрэлт нь эрс багассан бөгөөд Боингийн өрсөлдөгч Эйрбус ижил тооны суудалтай, илүү бага түлш зарцуулдаг агаарын хөлгийг нийлүүлж эхэлснээр зах зээлээс шахагдах болсон юм.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03
Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг Дубайд үзүүлнэ
12024-5-1 16:01
“Тесла” хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулна
02024-5-1 15:58
Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгджээ
02024-5-1 15:55
Португалын засгийн газар колоничлолын нөхөн төлбөр төлөхөөс татгалзжээ
02024-5-1 15:48
“Самсунг Электроникс” компанийн орлого өсжээ
02024-5-1 15:43
Google дэлхийн хамгийн том медиа групп News Corp-той урт хугацааны гэрээ байгуулжээ
02024-5-1 8:41