Сан Антонио: Валентины баяраар ганц бие хүмүүс жоом худалдан авч, эксийнхээ нэрээр нэрлээд амьтан хооллох боломжтой
2023, 2 сарын 1. 17:570

АНУ-ын Техас муж дахь Сан Антониогийн амьтны хүрээлэнгээс Валентины баярыг тохиолдуулан ганц бие хүмүүст зориулсан нэгэн сонирхолтой үйлчилгээ нэвтрүүлжээ.

Энэ нь юу гэвэл үйлчлүүлэгч нар ердөө 10 ам.доллар төлөөд жоом худалдан авч, худалдаж авсан жоомоо дургүй хүнийхээ нэрээр нэрлээд жоомоор хооллодог ямар нэг амьтны хоол болгох гэнэ.

Амьтны хүрээлэнгийн зүгээс мэдэгдсэнээр тэд энэхүү үйлчилгээг хандив цуглуулж, дэлхий даяарх зэрлэг амьтдыг хамгаалахад зарцуулахаар төлөвлөжээ.

Харин тухайн зан үйлийг үйлдэхдээ жоом ашиглахыг хүсэхгүй байвал үйлчлүүлэгчид жоомны оронд ногоо худалдан авч эсхүл мэрэгч амьтан хооллож болох юм.

Cry Me A Cockroach | San Antonio Zoo | Donate Now

Сан Антониогийн амьтны хүрээлэнгээс бодож олсон дагуу тэд хандив өгч, зан үйлийг үйлдсэн хүмүүст Валентины баярт зориулсан дижитал ил захидлыг дурсгах гэнэ. Гэвч үйлчлүүлэгч нар тус ил захидлыг өөрөө хүлээн авахгүй байх сонголтыг хийж болох бөгөөд экстээ илгээж, өөрийнх нь нэрээр нэрлэсэн жоомыг амьтан өгсөн гэдгээ мэдэгдэж болох ажээ.


Эх сурвалж: KCRA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
2
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35