Америк хүү Тетрис тоглоомыг дуусгасан анхны тоглогч болжээ
1 сарын 4. 18:430

АНУ-ын Оклахома муж улсад амьдардаг 13 настай хүү Виллис Гибсон өмнө нь боломжгүй хэмээн тооцогдож байсан "Тетрис" тоглоомыг дуусгаж дээд амжилт тогтоожээ.

Тодруулбал, 13 настай хүү уг тоглоом гарснаас хойш 40 орчим жилийн дараа 157 дугаар үед хүрсэн анхны тоглогч боллоо. “Би ухаан алдах гэж байна. Хуруунуудаа мэдрэхгүй байна” гэж Виллис тоглоомыг дуусгасныхаа дараа хэлж буй бичлэгээ YouTube-д байршуулжээ.

Тэрбээр 38 минутын дотор 157 дахь үед хүрсэн байна. Энэ үеийг давсны дараа блокууд дахиж унахгүй, дэлгэц гацаж байгаа нь бичлэг дээр харагдаж байх аж. Тетрисийг Зөвлөлтийн инженер Алексей Пажитнов 1984 онд бүтээсэн бөгөөд тэрбээр "би өөрөө Тетрист донтсон” гэж 2019 онд CNN сувгаар ярьж байв.

Одоогийн байдлаар Тетрисийн 200 гаруй албан ёсны хувилбарыг 70 гаруй систем дээр гаргасан бөгөөд дэлхийн дээд амжилт тогтоож Гиннесийн номд бичигджээ. Hewlett Packard-ийн өнгөрсөн оны тайлангаас үзвэл, 2006 онд Electronic Arts компаниас гаргасан гар утасны хувилбар нь 100 сая удаа зарагдаж, бүх цаг үеийн хамгийн их борлуулалттай гурав дахь видео тоглоом болжээ.

Гибсон хүү өнгөрсөн онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гуравдугаар байр эзэлсэн байна. Тэрбээр тоглоомчдын дунд дээд амжилтыг эвдсэн бол 2021 онд хиймэл оюун ухаан (AI) Тетрисийн 236 дугаар үед хүрч байжээ.


Эх сурвалж: CNN /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ: Huawei-д хагас дамжуулагч нийлүүлдэг компаниудын тусгай зөвшөөрлийг цуцалжээ
02024-5-8 9:29
ОУВС: Хятадын эсрэг худалдааны хязгаарлалт нь дэлхийн ДНБ-ийг долоон хувиар бууруулж болзошгүй
02024-5-8 1:35
Япон компаниуд хамтран дэлхийн анхны 6G төхөөрөмжийг бүтээжээ
02024-5-7 20:20
“Амазон” компани Сингапурт 9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна
02024-5-7 18:51
Владимир Путин ОХУ-ын төрийн тэргүүний тангараг өргөлөө
02024-5-7 18:40
Пулицерийн шагналын эзэд тодорчээ
02024-5-7 15:07
Аргентины нэрт дасгалжуулагч С.Менотти таалал төгсжээ
02024-5-7 13:46
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Францад айлчилж байна
02024-5-7 12:09
Израилын арми Рафахт цохилт өгч эхэлжээ
02024-5-7 12:05
OpenAI компанийн удирдах түвшний хоёр албан тушаалтан нэгэн зэрэг огцоржээ
02024-5-7 8:56