Лхагва гарагт өмнөд Германы сониноос мэдээлснээр тус улс дахь нэгэн музейн ажилтан өөрийн уран бүтээлийг үзмэрүүд дунд нууцаар байршуулж, хананд өлгөсөн хэргээр ажлаасаа халагджээ.
Тодруулбал, Мюнхен хот дахь Орчин цагийн уран зургийн галерейн техникч, 51 настай эр ажлынхаа хажуугаар уран зураг зурдаг нэгэн байсан юм. Улмаар түүний зүгээс өөрийн бүтээлийг олон нийтэд таниулах үүднээс өөрийн орон тоог урвуулан ашиглаж, холбогдох албаныханд мэдэгдэлгүйгээр галерейд байршуулсан ажээ.
Мюнхен хот дахь Орчин цагийн уран зургийн галерей нь алдарт зураач Салвадор Дали болон Хенри Матиссе нарын уран зургуудыг толилуулдаг бөгөөд асуудлын гол нь түүний уран бүтээл тэдгээр олон саяын үнэлгээ бүхий зургуудын дэргэд өлгөөтэй байсан явдал гэнэ.
Цагдаагийн газраас тайлбарласнаар техникч эр өөрийн бүтээлийг галерейд нууцаар байршуулахдаа уран бүтээлчийн хувиар олонд танигдах хүсэлтэйгээр эл үйлдлийг хийсэн гэсэн юм.
Одоогийн байдлаар түүний зураг галерейд хэр урт хугацаанд өлгөөтэй байсан нь тодорхойгүй байгаа ч галерейн зүгээс түүнийг ажлаас нь чөлөөлсөн байна.
Эх сурвалж: Business Insider
ӨМНӨ саятан болхыг хүсч.. буруу биш ээ.. зөв