Газын зурваст хүмүүнлэгийн ажилтнууд амиа алдсанд эгдүүцэж байгаагаа илэрхийллээ
4 сарын 3. 11:290

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус Газын зурваст "World Central Kitchen" хүмүүнлэгийн байгууллагын ажилтнууд амиа алдсан явдалд эгдүүцэн дургүйцэж байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр X (хуучнаар Twitter) хуудсандаа тусламжийг хүргэх гол нөхцөл бол аюулгүй байдал гэдгийг цохон тэмдэглэсэн байна.

"Гал зогсоох тохиролцоонд хүрэх хүртэл дахиад хэдэн хүний амь эрсдэх бол? Газын зурваст тусламжийн ажилтнуудыг хөнөөсөн явдалд бид эгдүүцэж байна" гэж Гебрейесус бичжээ. "Аюулгүй байдал бол амин чухал тусламжийг хүргэхэд тавигдах гол шаардлага" гэдгийг тэрбээр сануулаад “World Central Kitchen” байгууллагын хамт олонд болон амиа алдсан ажилтнуудын гэр бүлд гүн эмгэнэл илэрхийллээ.

“Газын зурваст хүмүүнлэгийн ажилтнуудыг байнга хамгаалж байхыг бид дахин уриалж байна” гэж ДЭМБ-ын тэргүүн мэдэгдэв.

Газын зурвасын төв хэсэг дэх Дейр Эль-Балах хотоос өмнө зүг рүү явж байсан автомашин руу нь гал нээсний улмаас ажилтнууд нь амиа алдсан тухай мэдээллийг “World Central Kitchen” байгууллага мягмар гарагт хүлээн авсан байна. Амиа алдсан хүмүүсийн дунд Австрали, Их Британи, Ирланд, Польш зэрэг гадаадын хэд хэдэн иргэн байжээ.


Эх сурвалж: ТАСС /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
LVMH групп томоохон хотуудын үнэ цэнтэй байршлуудад үл хөдлөх хөрөнгө олноор авч эхэлжээ
02024-5-2 9:44
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03
Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг Дубайд үзүүлнэ
12024-5-1 16:01
“Тесла” хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулна
02024-5-1 15:58
Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгджээ
02024-5-1 15:55
Португалын засгийн газар колоничлолын нөхөн төлбөр төлөхөөс татгалзжээ
02024-5-1 15:48