Хөл бөмбөгийн ДАШТ-ий шөвгийн 8-д шалгарч чадаагүй Испанийн шигшээ багийн менежер Луис Энрике ажлаа хүлээлгэн өгөх болжээ.
Луис Энрикагийн хувьд 2018 онд Испанийн шигшээ багийг менежерийг ажлыг хүлээн авч байсан юм.
Үйл явдлын хүрээнд Испанийн Хөл бөмбөгийн Холбооноос мэдэгдэл гаргаж, “Бид Луис Энрике болон түүний дасгалжуулагч нарт талархал илэрхийлмээр байна” гэжээ.
Харин хөл бөмбөг сонирхогч нарын хувьд түүний хашиж байсан албыг хэн залгамжлах нь сонирхолтой байгаа юм. BBC агентлагаас мэдээлснээр Испанийн Хөл бөмбөгийн Холбоо тус албыг Луис де ла Фуэнтед санал болгосон гэнэ. Луис де ла Фуэнте нь одоогоор Испанийн хөл бөмбөгийн залуучуудын багт дасгалжуулагчаар ажиллаж байгаа юм.
Тийнхүү тус улсын хөл бөмбөгийн холбооны удирдах зөвлөл ирэх даваа гарагт хуралдаж, түүний томилгоог эцэслэх эсэхийг шийдэх ажээ.
Эх сурвалж: BBC