Олимпод оролцох Орос, Беларусийн тамирчдыг сайтар шалгана
2 сарын 15. 17:380

Олон улсын Олимпын хороо /ОУОХ/ энэ зун болох Парисын Олимпын наадамд оролцох болзлыг хангасан Орос, Беларусийн тамирчин нэг бүрийн эрхийг тодорхойлох тусгай хороог байгуулах гэж байна. Энэ тухай эх сурвалж лхагва гарагт мэдээлжээ.

Оросын цэргүүд 2022 онд Украин руу довтолж, Беларусь улс уг дайныг дэмжсэнтэй холбоотойгоор эдгээр улсын багуудыг Парисын Олимпод оролцохыг хориглох, мөн болзол хангасан тамирчид багийн төрөлд бие даан оролцох эрхгүй болж магадгүй байгаа юм.

Өнгөрсөн 12 дугаар сард ОУОХ-ноос тамирчид болон тамирчдад дэмжлэг үзүүлэх ажилтнууд дайныг идэвхтэй дэмждэг, эсвэл хоёр улсын цэрэг, үндэсний аюулгүй байдлын агентлагуудтай гэрээ байгуулсан тохиолдолд 2024 оны Олимпод оролцох боломжгүй гэсэн шийдвэр гаргасан юм.

Энэ сард Украины Олимпын хорооноос "Олимпын эрх олгох тэмцээнд оролцож буй Орос, Беларусийн тамирчид ОУОХ-ны төвийг сахих стандартыг хангаагүй" гэж мэдэгдээд, шалгалт явуулах хүсэлт гаргажээ.

Ирэх гуравдугаар сарын дунд үе гэхэд бүрэлдэхүүн нь тодорхой болох ажлын хэсгийнхэн Олимпыг зохион байгуулах албаны хүмүүс болон олон улсын спортын холбоодын мэдээлэлд үндэслэн шийдвэр гаргах ажээ. Ингэснээр Парист өрсөлдөх эрх, мөн тус хорооноос эрхээ авсан бие даасан тамирчид Олимпод оролцох боломжтой болно.


Эх сурвалж: Kyodo /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35