Катар 2022: Аргентиныг хожсон Саудын Арабын шигшээ багийн гишүүд бүгд Роллс Ройстой болох уу?
2022, 11 сарын 25. 15:220

Катар 2022 хөл бөмбөгийн ДАШТ-ий эхний тоглолтдоо Аргентин улсын баг тамирчдыг хожсон Саудын Араб улсын шигшээ багийн гишүүд бүгд Роллс Ройстой болох болжээ.

Дэлхийн хамгийн хүчтэй багуудын нэг болох Аргентин улсын баг тамирчдыг 2:1 харьцаатай буулган авсан тэдний амжилт хэсэгтээ л олны ярианы сэдэв болж чадсан юм. Улмаар Саудын Арабын хаан тамирчдынхаа ялалтыг тэмдэглэн лхагва гарагт бүх нийтийг амраах болсон билээ.

Тэгвэл үйл явдлын хүрээнд тус улсын ханхүү Мохаммед бин Салман Аль Сауд шигшээ багийн гишүүн бүрд Роллс Ройс Фантом загварын машин бэлэглэх болжээ. Энэ талаар хамгийн түрүүнд Энэтхэгийн бизнесмен Сухел Сет мэдээлсэн бөгөөд Саудын Арабын сошиал медиа идэвхтэн Аваб Альви ч Твиттер хуудаснаа жиргэж, мэдээллийг баталсан байна.

Гэвч одоогийн байдлаар тус улсын засгийн газраас албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгаа ажээ.


Эх сурвалж: Davas News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
0
0
1
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35