Энгийн бизнес хувцаслалт гэж юу вэ?
2017, 5 сарын 5. 3:160

Хэрэв шинэхэн ажилтанд энгийн бизнес хувцаслалттай ирээрэй гэвэл хариад гурван зүйл хийдэг.

  • Бизнес хувцаслалт гэсэн гүүгл хайлт хийнэ
  • Толгой эргэм, зөрчилдсөн олон мэдээлэл уншсаны дараагаар ажлын туршлагатай найз руу залгаж "Бизнес хувцаслалт гэж юу ву?" хэмээн асууна.
  • Ингээд ажлын эхний өдөр хэт ганган хувцастай ирнэ (хэд хоногийн дараагаас бизнес хувцаслалт гэж чухам юу болохыг ойлгоно)

Ганган залууст ажлаа танилцуулах төвөгтэй. Уул нь ажлын эхний өдрөө өөрт итгэлтэй, тав тухтай байхыг хүснэ. Ингэснээр тэд дадлага ажилдаа илүү анхаарна.

Тодорхойлолтыг сайжруулъя

Үүссэн асуудлыг шийдэхээр J.P. Morgan Chase & Co бизнес хувцаслалтын шинэ код гаргажээ. Энэхүү санхүүгийн акул байгууллага хослолоо гэртээ орхихыг ажилтнуудаас хүсдэг.

J.P. Morgan Chase & Co-аас гаргасан дүрэмтэй танилцвал:

Байж болох зүйл:

  • §Ажлын албан маягийн хувцаслалт (Ер нь бол гангалснаар буруудахгүй)
  • §Энгийн брюкин өмд, уртавтар дүүжин өмд, даашинз, урт юбка
  • §Ажилд өмсөж болох энгийн загвартай цамц, поло захтай цамц, энгийн ноосон цамц,
  • §Хослол болон даашинзтай хослуулж болох гутал. Мөн эмэгтэйчүүд даашинзтай хослуулж болох загвар бүхий сандал.
  • §Үнэртэй усыг сэнгэнэх төдийд түрхэнэ. Гоёл чимэглэл, үнэт эдлэл аль болох цөөхнийг зүүж, мэдрэмжтэй хослуулах

Байж болохгүй зүйл:

  • §Жийнсэн материал, заалны гутал
  • §Спорт хувцаслалт - хэлхгэр өмд, хэлхгэр цамц, подволк, үргэлж өмд цамц, сунадаг материалтай өмд, хэт бариу өмд буюу лэггингс
  • §Шорт, зуны майк, зуны даашинз, хагас богино цамц
  • §Углааш, өдөр тутмын сандал
  • §Малгай, малгайтай цамц
  • §Нүд эрээлжилсэн өнгөтэй, бариу, биеийн зарим хэсгийн ил гаргасан, эсвэл богино хувцас
  • §Гэрэлтдэг материалтай хувцас
  • § Уранхай загварын хувцас
  • §Гутаан доромжилсон, улс төрийн агуулгатай эсвэл шашны агуулга бүхий бичигтэй хувцас
  • §Гутаан доромжилсон эсвэл нүд эрээлжлэм шивээс эсвэл пирсинг
  • §Ажил хэргийн бус үс засалт эсвэл үсний өнгө
  • §Хэт их гоёл чимэглэл, үнэт эдлэл зүүж, үнэртэй ус цацах

Бизнесийн энгийн хувцаслалтын талаар мэддэггүй хүнд энэ дүрэм хэрэг болно гэдэгт итгэлтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
0
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35