Ажил, амьдралд хэрэгтэй 10 харилцааны ур чадвар
2023, 8 сарын 8. 10:001

Ажил олгогчдын зүгээс харилцааны ур чадвар өндөртэй хүмүүсийг ажилд авах хүсэл сонирхол их. Үүний учир нь харилцааны ур чадвар ажлын амжилтад ихээхэн нөлөө үзүүлдэгтэй холбоотой.

Харилцааны ур чадвар өндөр хүмүүс мэдээллийг хүлээн авч, дамжуулахдаа харилцааны ур чадвар дутмаг хүмүүсээс хавь илүү бөгөөд ажлын байранд үл ойлголцол үүссэн тохиолдолд түүнийг шийдвэрлэх аргыг олохдоо ч сайн байдаг.

Үүнээс гадна орчин үед хүмүүсийн харилцаа илүү дижитал хэлбэрт шилжиж байгаагаас үүдэн харилцааны ур чадвар бүр ч илүү хэрэгцээтэй болсон. Улмаар ажилтнууд хоорондоо цахим шуудангаар үр дүнтэй харилцаж, дүрс бичлэг бүхий уулзалтуудад оролцож, нийгмийн сүлжээнүүдийг өөрийн хэрэгцээнд ашиглаж чаддаг байх нь наад захын ур чадварт тооцогдох болсон билээ.

Тиймээс бид танд энэ удаагийн нийтлэлээрээ ажил, амьдралд хэрэгтэй 11 харилцааны ур чадварыг хэлж өгье.

Ур чадвар 1. Бичгийн болон ярианы ур чадвар

Ярианы ур чадвар гэдэг хүн өөрийн санаа бодлыг маш тодорхой, эмх цэгцтэй илэрхийлж чаддаг байхыг хэлнэ. Магадгүй таны ажил өдөр тутамдаа хүмүүстэй харилцахыг шаарддаггүй байж болох юм. Гэвч ярианы ур чадвартай байснаар та хэнтэй ч эв эеэ олж чадна.

Бичгийн ур чадварыг хүмүүс орхигдуулах нь бий. Гэсэн ч судалгаагаар бичгийн ур чадвар ярианы ур чадвартай эн тэнцэх хэмжээний чухал болох нь аль хэдийн батлагдсан. Ялангуяа ажлын орчинд хүмүүс бичгээр харилцах нь элбэг тул алдаагүй зөв бичиж, цэг таслалаа ч алддаггүй байснаар өөрийн санааг бүрэн илэрхийлэх юм.

Ур чадвар 2. Илтгэх

Илтгэх ур чадвар гэдэг маш ойлгомжтой үзүүлэн бэлтгэж, түүнийгээ бусдад харуулахыг хэлэхгүй. Харин өөрийн ойлголтыг бусдад алдаа мадаггүй тайлбарлан ойлгуулж чаддаг байхыг хэлнэ. Жишээ нь хэрэв та код бичдэг бол бичсэн код тань хэрхэн ажиллахыг ч тайлбарлаж чаддаг байх хэрэгтэй.

Ур чадвар 3. Сонсох

Энэ нь ердөө нэг сонсоод өнгөрөхийг хэлэхгүй. Сонсох нь анхаарал төвлөрөлтийг шаардана. Мөн түүнчлэн сонсох ур чадвартай байна гэдэг нь анхаарал сарниулж болох зүйлсийг холдуулж, яриаг бүрэн ойлгон тодруулах зүйл байвал түүнийгээ асуухыг хэлнэ.

Анхааралтай сонсдог байснаар хүн ажлаа өндөр түвшинд гүйцэтгэх бөгөөд ажил, амьдралын хүрээнд амжилтад хүрэхэд дөхөм болно.

Ур чадвар 4. Үгэн бус харилцаа

Харилцаа гэдэг дан ганц харилцан яриан дээр тогтохгүй. Харин биеийн хэлэмж, биеэ авч яваа байдал, харц, нүүрний хувирал, энэ бүгдийг хамруулна.

Тиймээс үгэн бус харилцааны чадвар өндөр байх гэдэг нь өөрийн үгийг үл хөдлөл, нүүрний хувирал, биеийн хэлэмжтэй нийцүүлж чаддаг байхыг хэлнэ.

Ур чадвар 5. Санал сэтгэгдэл

Энэ ур чадвар нь дан ганц санал сэтгэгдэл хэлэхийг хэлэхгүй. Харин хүнээс ирсэн санал сэтгэгдлийг ч хүлээж авдаг байхыг хэлнэ. Жишээлбэл, хэн нэгэн танд таны ажлын гүйцэтгэл, биеэ авч яваа байдлын хүрээнд ямар нэг санал сэтгэгдэл хэлэхэд түүний яриаг таслахгүй бүрэн сонсож, хүлээн зөвшөөрөх юм. Магадгүй та түүний анал сэтгэгдэлтэй нийлэхгүй байж болох ч түүний яриаг бүрэн дуусгаад өөрөө асуулт тавих нь чухал.

Мөн хаана, хэзээ, ямар асуудлын хүрээнд, хэнд анал сэтгэгдлээ хэлэх вэ гэдгийг сайн мэддэг байх нь чухал. Санал сэтгэгдэл хэлэхдээ хурцаар шүүмжлэх бус харин эергээр тайлбарлан ойлгуулж чадах нь маш чухал чадвар юм.

Ур чадвар 6. Хүндлэл

Харилцааны ур чадваруудын хамгийн чухал суурийн нэг бол хүндлэл. Хүндлэл нь зөвхөн бусдыг та гэж хүндлээд зогсохгүй харин тэдний яриаг бүрэн сонсож, тэдний үг үйлдлийг хүлээцтэй хүлээн авахыг хэлнэ.

Ур чадвар 7. Өөртөө итгэлтэй байдал

Өөртөө итгэлтэй байх нь нэгэн төрлийн ур чадвар. Нэн ялангуяа харилцааны хүрээнд хүн өөртөө итгэлтэй байснаар бусдад эерэг сэтгэгдлийг төрүүлнэ. Хэлэх үгээ тод, бүрэн гүйцэт хэлэх нь өөртөө итгэлтэй байдлын нэг шинж. Мөн бусадтай харилцаж байгаа үедээ нүд рүү нь эгцлэн харж, биеэ цэхлэн сууж, нөхөрсөг хэр нь тод ярих нь та өөртөө итгэлгүй байсан ч таныг өөртөө итгэлтэй нэгэн мэт харагдуулна.

Ур чадвар 8. Тодорхой байх

Хүн хооронд харилцан ярьж байгаа нөхцөлд тодорхой байх гэдэг маш чухал чадвар. Энэхүү чадварыг эзэмшсэнээр хүн илүү учир зүйн дараалалтай, үгээ зөв сонгож, үр дүнтэй хэлэлцдэг.

Ур чадвар 9. Шударга байх

Шударга байх гэдэг ажилд ч амьдралд ч хэрэгтэй зан чанар. Ажил хэргийн хүрээнд энэ зан чанар таны ажлын ёс зүйг тодорхойлно. Мөн хүн өөрийн алдаа дутагдлыг хүлээн зөвшөөрч, түүнийхээ өмнө хариуцлага хүлээж чаддаг байж хэмээнэ аливаад шударга ханддаг тул таны хэр шударга байгаагаас таны ажил хийгээд таныг хувь хүний тань хувьд тодорхойлж болно.

Ур чадвар 10. Нөхөрсөг байдал

Ажлын байран дээр хүн нөхөрсөг хийгээд ажил хэрэгч байж болно гэдгийг сонсоод та магадгүй гайхаж байж болох юм. Гэхдээ энэ бүрэн боломжтой зүйл.

Нөхөрсөг байдлыг харуулах наад захын үйлдэл бол дулаанхан инээмсэглэж, дотноор мэндчилэн “Өдрийг сайхан өнгөрүүлээрэй!” гээд хэлчхэж чаддаг байхыг хэлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
1
1
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Мягмарчулуун
   /
2023, 8 сарын 29. 15:46

Баярлалаа

Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35