“Бид яагаад таныг энэ ажилд авах ёстой вэ?” асуултад хэрхэн хариулах вэ?
2023, 10 сарын 16. 10:293

Ажлын ярилцлагад ороход ярилцлага хөтлөн явуулагчийн зүгээс тавьдаг хамгийн нийтлэг асуултуудын нэг бол “Бид яагаад таныг энэ ажилд авах ёстой вэ?” билээ. Маш энгийн мэт санагдах ч хүний нөөцийн ажилтнуудын ихээхэн ач холбогдол өгдөг эл асуултад хариулахад тодорхой хэмжээний бэрхшээл тулгарч, сандрал үүсэх нь бий. Тэгвэл бид энэ удаагийн нийтлэлээрээ танд уг асуултад хэрхэн хариулбал зохилтойг хэлж өгье.

Нэн тэргүүнд асуултын хариулт руу орохоос өмнө ярилцлага хөтлөгч яагаад ийн асуудаг талаар сонирхъё.

“Бид таныг яагаад энэ ажилд авах ёстой вэ?” асуултыг асуудаг гол шалтгаан нь ажил олгогчийн зүгээс таныг тухайн орон тоонд хэр тохирох нэгэн болохыг тодорхойлоход оршдог юм. Товчхондоо, уг асуултын зорилго нь таныг өөрийгөө хэр сайн “борлуулж” чаддаг хүн бэ гэдгийг харах билээ. Тэгвэл эл асуултад та хэд хэдэн зүйлийг багтаан хариулах учиртай. Үүнд:

  • Таны ажлын туршлага, ололт амжилтууд,
  • Таны ур чадвар, тухайн орон тооны шаардлагад хэр нийцэж буй болон
  • Таны хүсэл тэмүүлэл, зорилго багтана.

Одоо харин бүгдээрээ эл асуултад хариулъя.

1. Өөрийн ур чадвар, туршлагыг тодотгох

Уг асуултад хариулахдаа та ажил горилж буй орон тоотойгоо холбогдох өөрийн ур чадвар, туршлагыг дурдах хэрэгтэй. Мөн зүгээр нэг дурдаад өнгөрөх бус харин тодорхой жишээ, туршлага, ололт амжилтаар баяжуулах юм.

2. Бусадтай нийцэж, багаар ажиллахдаа сайн гэх ойлголтыг өгөх

Ямар ч орон тооны хувьд бусадтай нийцэж, багаар ажиллах гэдэг хамгийн чухал ур чадваруудын нэгт тооцогддог. Тиймээс төрөл бүрийн хүмүүстэй зохицож ажилладгаа тодотгож өгснөөр та тухайн компанийн хувьд үнэ цэнтэй ажилтан болж чадахаа батлах юм.

3. Тухайн байгууллагыг хэрхэн амжилтад хөтлөхөө тайлбарлах

Байгууллагын хувьд ямар нэг орон тоонд ажилтан авах нь нийтлэг зорилгодоо илүү хурдан, үр дүнтэй хүрэх хүсэл, хэрэгцээ шаардлагаас үүдэлтэй байдаг. Тиймээс тухайн орон тоонд орсноор та тэднийг ямар амжилтад хүргэхээ тайлбарлаж өгөх нь таныг тус орон тоонд авахад илүү итгэл үнэмшлийг төрүүлнэ.

4. Өөрийн хүсэл эрмэлзлийг харуулах

Энэ орон тоонд ажилласнаар би өөрийгөө ингэж хөгжүүлж, байгууллагаа ийм амжилтад хүрэхэд өөрийн тус нэмрийг ийн оруулж чадна гэх тодорхойлолт нь ажил олгогчдын хамгийн ихээр эрж хайж байдаг өнцөг билээ. Судалгаагаар ажил олгогчид хүсэл эрмэлзлэл үгүй туршлагатай нэгнийг ажил авахаас илүүтэй туршлагагүй ч зорьсон зорилготой, хүсэл эрмэлзэлтэй, энэ төслийг тийм хэмжээнд хүргэнэ гэсэн алсын хараатай нэгнийг ажилд авах хүсэлтэй байдаг байна.

5. Шударга байх

Шударга байх гэдэг дан ганц энэ асуултад бус бүхэл бүтэн ярилцлагад хамаарна. Учир нь хүн түмэн худлыг хэлж ажилд орж болох ч ажлын байран дээр түүний ур чадвар шууд л ил болно шүү дээ.

Тэгвэл эл асуултад юу гэж хариулбал зохисгүй вэ?

  • Цалин хөлс

Ямар ч ажилд ороход цалин хөлс гэдэг ажил горилогч бүрийн л хардаг зүйл. Гэхдээ үүнийгээ ажлын ярилцлага хөтлөгчид хэлэх нь тийм ч сайн санаа биш. Учир нь байгууллагууд ердөө нэг цалин аваад л ажиллах хүнийг хайж байдаггүй харин хүсэл эрмэлзэл дүүрэн, зорилготой, сурах суралцах зүйл ихтэй “ажилтныг” хайж байдаг юм.

  • Урамшуулал, хөнгөлөлт

Тухайн байгууллагад орсноор ийм тийм урамшуулал хөнгөлөлтийг эдэлдэг гэсэн, тийм болохоор би танайд ажиллахыг хүсэж байгаа гэдэг тийм ч оновчтой хариулт биш. Үнэн хэрэгтээ энэ хариулт цалин хөлс дурдаж байгаагаас нэг их ялгарахгүй.

  • Нийтлэг үндэслэл

Өөрийн гэсэн санаа бодол, хүсэл эрмэлзэлгүй, урсгал ус шиг нэгнийг байгууллага ажилд авахыг хүсдэггүй. Тодруулбал, “Манай аав ээж хоёр надад энэ мэргэжлийг сонгож өгсөн болохоор би үүгээр суралцаж төгссөн. Одоо энэ салбарт ажил хайж байна” гэдэг бол үнэхээрийн тохиромжгүй хариулт. Харин үүний оронд би энэ мэргэжлийг ийм шалтгаанаар сонгосон, ийм зорилготой учраас тийм орон тоонд ажиллаж, .. жилийн туршлага хуримтлуулаад дараа нь … төлөвлөгөөтэй байгаа гэх мэтээр хариулах нь ажил олгогчийн анхаарлыг илүү татна.

  • Цөхрөл

“Надад энэ ажил маш их хэрэгтэй байгаа учраас намайг ажилд авна уу” гэдэг хэзээ ч сайн хариулт болохгүй. Учир нь ажил олгогчоор өрөвдүүлэх гэдэг тийм ч сайн тактик биш юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
6
1
1
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 3 сэтгэгдэл
Чухамаа
66.181.176.110
   /
2023, 11 сарын 14. 10:20

Ажил хайж байгаа иргэд байгууллагуудын оруулсан нуршуу зарыг хараад л бараг дуусгаж уншилгүй дараагийн байгууллагын зарыг хардаг. Заавал ийм байх ёстой, тийм байх ёстой гэсэн нэгэн хэвэнд цутгасан аргаар сонгон шалгаруулалт хийдэг. Уян хатан, мэдрэмж огт байхгүй. Бас хүний нөөц нь нэг уулзана, дараа нь захирал нь уулзана. Захиралтай нь уулзахаас өмнө ажил хайж байгаа иргэн аль хэдийн өөр ажилд орсон байх жишээнийн. Анхан шатны уулзалт, дараагийн уулзалт гэсэн сонин эртний аргаараа л зүтгүүлээд байдаг.

202.55.188.118
   /
2023, 11 сарын 12. 14:38

баярлалаа

Миний нэр зочин гэвэл яаж байна
66.181.160.89
   /
2023, 10 сарын 17. 13:41

Та болоод та нар нэг их хүн ажилд аваад байгаа юм биш ээ . Иргэн хүн ажил олж байгаа юм. Тиймээс юм үзсэн улсууд бол зараа та хэрхэн ажилд орох вэ гэх өнцгөөс нь харж гаргадаг юм. Эцсийн эцэст гол юм бүтээх хүн нь та биш тэд нар юм шүү

Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35