Хэрхэн өөрийн хамгийн сайн хувилбар болох вэ?
2016, 10 сарын 7. 9:550

Доорх 6 зүйлийг тогтмол мөрдөж амьдралаа сайжруулаарай.

Хэрэв та энэ нийтлэлийг уншиж байгаа бол ажлаа хэрхэн сайн хийх талаар ерөнхий ойлголттой гэсэн үг. Харин амьдралаа хэрхэн сайн авч явах талаар сонирхож байгаа болов уу.

Танд өөрийн хамгийн сайн хувилбар болох 6 аргыг зааж өгье.

  • 1.Хувийн хүчээ олох.

Та хийх үйлдэл бүрээ хянаж чаддаг уу? Өдөр бүр шүү. Өөрөөр хэлбэл таны хийж буй үйлдэл таны амьдралыг бүтээдэг.

Та одоогийн байгаа байдалдаа хариуцлага хүлээдэг байх хэрэгтэй. Та өөрийн амьдралаа хүссэн зүгтээ аваачих чадалтай гэдгээ мэдэх хэрэгтэй.

Эхний алхам бол хариуцлагаа ухамсарлах.

Дараагийн алхам бол үйлдэл хийх.

  • 2.Ямар ч үед сонголт байдаг.

Заримдаа ямар ч сонголт байхгүй байдаг уу? Үнэндээ бол өөрийн хамгийн сайн хувилбар болж чадсан хүмүүс л өөрийн амьдралын замыг сонгож чаддаг.

Айдсаас нүүр буруулснаар өөрийн амьдралыг илүү өргөн хүрээнд харж, таны урд янз бүрийн сонголт байгаа болохыг мэддэг. Танд байнга л сонголт байдаг гэдгийг ойлго.

Хамгийн энгийн жишээ гэвэл хотын марафон цуцлагдсан байхад би ганцаархнаа гүйж байлаа.

  • 3.Талархах

Өөрийн хамгийн сайн хувилбар байх энгийн арга бол хайртай, дотны хүмүүсдээ талархах юм. Хэрэв өөрт байгаа зүйлдээ баярлаж чадахгүй бол өөрийгөө таньж, чадамжаа бүрэн мэдэж чадахгүй.

Нэг дор айж бас талархах боломжгүй. Иймд таны сонголт айх биш талархах байгаасай. Хамгийн сайн сайхныг сонгоосой.

  • 4.Өөрийн хүчээр удирд.

Би өдөр бүр өөрийгөө сайжруулах гэж хичээдэг. Таныг ч гэсэн сайжраасай гэж хүсч байна. Өөрийн хүчээр удирд гэдэг нь өөрийгөө битгий сайжруул гэсэн санаа биш. Бидний ихэнх нь өөрийн давуу талыг үл тоодог. Бусадтай зохицохгүй байна гэж боддог. Энэ бол аймшигтай бодол.

Үүний оронд өөрийн сайн хийж чаддаг зүйлдээ анхаар. Үүнийгээ зүлгэж өгвөл аяндаа таатай санагддаг болно. Харин сайхан мэдрэмж авч чадвал уг мэдрэмжийг төрүүлсэн зүйлийг улам ихээр хийдэг болно.

  • 5.Хэл яриа, болсон явдлыг зохистой ашиглах

Хорвоо ертөнц сөрөг бодолтой хүмүүст сөргөөр, эерэг бодолтой хүмүүст эерэг харагддаг. Бид харж буй зүйлээ дүрсэлдэггүй. Дүрсэлж буй зүйлээ хардаг.

Үүнийг та сайтар ойлгох хэрэгтэй. Таны үг яриа үг хэл үндсэн ойлголтыг өөрчилж чадна. Тухайн зүйлийг сайнаар эсвэл муугаар өөрт хэлэхээс шалтгаалан тэр нь таны амьдрал болдог. Та сайхан эсвэл аймшгийн түүх хоёрын алийг сонгох вэ? Таниас бүх зүйл шалтгаална. Би бол сайхан түүхийг сонгодог.

  • 6.Олон талт

Эрүүл хүний амьдралд байх учиртай гурван зүйл бол: Харилцаа, эрүүл мэнд, зорилго. Бидний ихэнхийн хувьд зорилго гэдэг нь ажил гэсэн утгатай болдог.

Гэтэл ихэнх нь нэг хэсэг рүү л хамаг анхаарлаа хандуулдаг. Харин алтан дунджийг олох нь жинхэнэ ханамжийг өгч, өөрийн хамгийн сайн хувилбар болоход тусалдаг.

Нэгтгэн дүгнэвэл:

Өөрийн хамгийн сайн хувилбар болох арга хүн бүрийн хувьд өөр юм. Ихэнхдээ хяналтыг өөрийн болгож, өөрийн амьдралдаа эерэг өөрчлөлт оруулах шийдвэр өөрийн гарт байдгийг ухамсарлахаас эхэлдэг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04